Сайнаасаа илүү саар нэртэй О.Амгаланбаатарыг Алтайчууд төлөөллөөрөө сонгох уу
Сонгууль хаяанд тулж ирээд байгаа энэ үед аймаг, сум, дүүрэг, хороо гээд хаа сайгүй нэр дэвшигчдийн  талаарх таамаглалууд хөвөрч эхлээд байна. Иргэд хэн гэдэг ямар хүнийг өөрсдийн төлөөллөө болгон төрд илгээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суух зуур, намууд тойргийн хуваариа хийгээд завгүй яваа. Тэгвэл бид энэ удаад Говь-Алтай аймгаас УИХ-д  нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэгээр бичигдэж буй аймгийн Засаг дарга Амгаланбаатарыг танилцуулж байна. Түүний хувьд АН-ын гишүүнчлэлтэй нэгэн бөгөөд аймгийн Засаг даргаар анх удаа сонгогдон өнгөрсөн дөрвөн жил төрийн тамгыг атган суусан. 

Энэ хугацаанд түүнийг ямар ажил хийж амжуулж, аймгийнхаа иргэдийн ахуй амьдралыг өөд нь татахаар юу хийсэн бэ хэмээн ам асуух нь зүйтэй болов уу. Тус аймгийн хувьд ажилгүйдэл, ядуурлын түвшин улсын хэмжээнд нэлээд дээгүүрт ордог тул өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг асуудлыг бууруулахаар ямар ажил хийсэн талаар тодруулахад “Ажилгүйдэл ихтэй байгаа. Ажилгүйдлийн түвшинг бууруулах тал дээр бид төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Анх удаа орон нутгийн хөгжлийн сан дээр 200 гаруй сая төгрөг тавиад ажлын байр нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Манай аймгийн хувьд ядуурал, тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэлээн байдаг. Энэ хүмүүсийг аль аль талаас нь дэмжиж ажилладаг” гэх ядруухан тайлбарыг өгч байлаа. 

О.Амгаланбаатарын хувьд хийж хэрэгжүүлсэн ажлаараа бус хэнэггүй зангаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэвлэлийн хуудаснаа багагүй заларсан. Тухайлбал  цэвэр усны саван дээр өөрийн зургаа байршуулж, хувийн тоглолт хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. Харин энэ талаар тайлбар хэлэхдээ 70 жил шийдвэрлэгдэж чадахгүй байсан асуудлаа шийдсэн учраас үүнийгээ олон нийтэд таниулахын хажуугаар бизнес эрхлэгчид рекламны орон зай байгаа шүү гэдгийг мэдрүүлэх гэж хийсэн зүйл хэмээн тайлбарлан өөрийгөө хамгаалж байлаа. 

Түүнтэй холбоотой маргаан дагуулсан асуудлууд үүгээр дуусахгүйээ.О.Амгаланбаатарыг  хууль бусаар томилогдсон хэмээн олон хүмүүс ярьдаг. Мөн аймгийн тамгын газрын ажилтнуудыг намаар нь ялгаварлан гадуурхаж хөөж, туусан гэх мэдээлэл ч бий.Тэр ч бүү хэл аймгийнхаа  нэгэн газрын  даргатай ам зөрөлдөн, улмаар хэвтэрт ортол нь зодсон гэх тааруухан мэдээллүүд ч нэг хэсэг гарсан. Харин энэ талаар ямар нэгэн тайлбар хийлгүй өдийг хүрсэн юм. Түүнчлэн  аймгийн засаг дарга нар сургалтад суухаар Японд очих үеэр  О.Амгаланбаатар соёлгүй зангаа гайхуулж, цагдаад баригдсан гэх мэдээлэл мөн  байгаа юм. Тэрбээр метрогоор зорчих картыг авалгүй хориглосон төмөр хаалтан дээгүүр гүйж харайж яваад цагдаад нь баригдаж, хөгөө чирсэн тухай хамт явсан нөхөд нь  хөөрөлдөж байсан удаатай. Төрийн өндөр албан тушаалтай хүнээс гарамгүй үйлдэл гаргасан түүний энэ үйлдэл өөрийг нь ямар хувь хүн бэ гэдгийг харуулсан явдал боллоо хэмээн аймгийн иргэд нь нэлээд дургүй хүлээн авчээ. 

Тэрбээр гэнэт, гэнэт хачирхалтай, уялдаа холбоогүй шийдвэрүүд гаргаж аймгийн иргэдээ үе үе алмайруулдаг нэгэн аж. Тухайлбал 2014 онд аймгийнхаа хэд хэдэн сумын 90 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх үеэр А79 тоот захирамжаараа Говь-Алтайн сумдын 90 жилийн ойд зөвхөн тус аймгийн харьяат бөхчүүд барилдаж, мөн нутгийн уугуул иргэний морь уралдах ёстой гэж зарлигдаж олны нүдийг орой дээр нь гаргаад амжсан.  Тухайн үед иргэд нь нэртэйгээр нь Говь-Алтайчууд л 90 жилийн ойд оролцож болно гэх шийдвэрийг гаргачихгүй дээ хэмээн эсэргүүцэж байсан юм. 

Энэ мэт сайн гэхээсээ саар нэртэй болсон ийм нэг хүн намынхаа татаасаар төрийн эрхэнд гарахаар зэхэж сууна. 
Говь-Алтай аймгийн хувьд нийслэлээс алслагдсан зайд оршдог тул хөгжлийн хувьд бусад аймгуудыг бодвол нэлээд хоцрогдсон гэдгийг тус аймагт очиж үзсэн хүн бүр хэлнэ. Аймгийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд царцсан байдалтай дөрвөн  жилийн нүүрийг үзжээ. Уг нь  алслагдсан аймгийн Засаг дарга энэ мэт ажлуудыг яаж ийж байгаад  сонгуульт хугацаандаа амжуулсан бол түүнийг гар өргөн дэмжихэд асуудал үүсэхгүй байх байсан болов уу.Гэтэл дөрвөн жилийн хугацаанд бүх зүйл өөрчлөгдөөгүй байсан байрандаа байгаад Алтайчууд дурамжхан байна.Тэгэхээр О.Амгаланбаатар нутагтаа ялалт байгуулан гарч ирэх нь нэлээд саадтай байж мэдэхээр дүр зураг харагдаж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zorig 2016-03-16 13:35:20
    Undur magadlaltai, hiisen ajil ihtei bolood l ene turliin humuus uhchih geed bna daa yanz ni.
    202.9.40.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-16 11:38:10
    амгаланбаатараа сайн дураараа нэрээ татаж авбал өөрт чинь өлзийтэй.Алтайчууд дахин хэзээ ч таны төлөө саналаа өгөхгүй гэдгийг сайтар ойлго
    202.9.40.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-16 07:47:39
    Altain busguichuudiin usiig tairchikh bii dee
    103.57.92.166
    Мэдэгдсэн Хариулах
  • ннн 2016-03-16 07:18:15
    Ер нь гишүүн болох магадлал өндөр юм байна. Учир нь сонгогчид нь Говь-Алтайчууд
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-16 06:35:20
    Бидон Ганбат гэж УИХ-ын гишүүний өрөөсөн дугуй байна шүүдээ, УИХ-ын гишүүн болох байлгүй, АН мэдрэл муутай хүмүүсээ УИХ-д нэр дэвшүүлдэг юм биш үү
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-03-16 06:15:19
    Нөгөө аймгийнхаа хаалгыг бас тайрсан богинохон бодолтой дүнхүү эр дээ
    203.91.112.214
    Мэдэгдсэн Хариулах
  • she 2016-03-16 04:34:35
    ENE nuhur ih hurald suuh yamarch chadwargui shuu, hulgailsan munguuruu nam aa tetgej l yawdag hun .
    43.228.129.99
    Мэдэгдсэн Хариулах