Англичууд ДАШТ-нд нэг ч хожил байгуулж чадалгүй нутаг буцав
1966 оны дэлхийн аварга “Гурван Арслангууд” хэмээгддэг Англинй шигшээ баг 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нд тун амжилт муутай оролцлоо. Тэдний хувьд үхлийн хэсэг хэмээн нэрлэгдээд байсан D хэсэгт дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали, дэлхийн хошой аварга Уругвайн шигшээ баг болон ДАШТ-нд дөрөв дэх удаагаа оролцож буй Өмнөд Америк тивийн төлөөлөл болох Коста Рикагийн шигшээ багуудтай сугалаа таарсан. Ингээд энэ хэсгийг хамгийн сул багаар нэрлэгдээд байсан Коста Рикагийн баг жинхэнэ шуугиан тарьж гурван дэлхийн аваргын хоёрыг нь хожиж, нэгтэй нь тэнцсэнээр долоон оноотой хэсгээ тэрүүллээ.

Тэдний араас Уругвайн шигшээ баг хоёрдугаар байраар шөвгийн 16-д шалгарсан. Тэгвэл манай улсад хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй гэгддэг Английн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-нээс ганц ч хожил авч чадсангүй нутаг буцлаа. Тэдний хувьд шинэ залуу хэд хэдэн тамирчин авчирсан боловч төдийлөн амжилт олсонгүй. Шилдэг довтлогч Уэйн Рүүний ДАШТ-нд нэг ч гоол оруулаагүй гэдэг хар цувралаа зогсоож нэг гоол оруулсан юм. Өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Коста Рикагийн шигшээ багийн эсрэг хийж хожил авахыг хүссэн ч чадсангүй. Энэ тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.