Улаанбурханы өвчлөлтэй холбоотой асуудлыг Засгийн газарт тавина
 Томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлт буурах хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 2015 оны гуравдугаар сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Энэхүү өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байгаа аж.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,  өвчлөлийн насны хувьд 47 хувийг  15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж.

ХӨСҮТ-ийн ачаалал их, иймээс бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.  Ер нь 19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.  Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг  хийхээр төлөвлөж  Засгийн газрын хуралдаанаар  асуудал оруулах болсон байна. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм.

Дашрамд мэдээлэхэд, одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарчээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-28 14:22:26
    EMSYam saidgui bolohoor ajil ni uragchgui bnaa Oyunbaatar teneg end tendhiin tomilgoo hiisen chigee suuj bdag gesen chuu yamniihan ni bugd yarij bna lee
    150.129.141.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-16 05:21:13
    Улаанбурхангүй боллоо гэж зарлангуут хятадын тагнуулууд дор нь өвчин тараагаа биз.Хятадууд монголчуудыг гишгүүлэхгүй намнах юм даа
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-16 04:03:22
    Archaagvi yumnuud uursdiin buruug nas baragsad ru chiheed 10 hvvhdiin 1 ni l 9 sar hvreegvi bga yum bish u bulhaigaa nuuh geed Lamba ergvv uvgung huurch bhad am...
    203.194.118.64
    Мэдэгдсэн Хариулах