Нэгэн үе тасралтгүй өссөн үзүүлэлттэй байсан орон сууцны метр квадратын үнэ сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгааг судалгааны үр дүн харуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компани хараат бусаар орон сууцны үнийн индексийн судалгааг гаргадаг бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард 5062 орон сууцны үнийг хамруулан судалж, тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг олон нийтэд мэдээлсэн. Гэр хорооллын утаа униар, хөө тортогоос салах аргаа олж ядаж буй дундаж давхаргынхны хувьд энэ сайхан мэдээ байсан нь тодорхой. Учир нь үүнийг дагаад байрны үнэ буурна гэж найдсан хэрэг. Гэхдээ бодит байдалд орон сууцны үнэ үнэхээр буурсан уу гэвэл учир дутагдалтай байгааг иргэд хэлж буй. Тиймээс ч манай сонин энэ удаа ашиглалтад ороод удаагүй байгаа шинэ орон сууцнуудын үнийг судалж, үнийн бууралт бодитой эсэхийг сурвалжлахыг зорьсон юм.

Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд байр м.кв нь 1.65 сая

Жил бүр “Утаанбаатар” хэмээн цоллуулдаг нийслэл хотод хаврын урь хэдийнэ оржээ. Гудамжаар холхих хүмүүсийн хувцас нимгэрч, саарал утаа алсран одох цаг ойртож буйг сануулах мэт хаа нэгтээ айлын яндангаас утаа суунаглана. Энэ хаврын эхний cap гарснаас хойш иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн шийдвэрүүд эхнээсээ батлагдсан. Барилгын салбар, тэр дундаа ипотекийн зээлийн хүуг таван хувь болгон бууруулах асуудал шийдэгдэж, турээсийн орон сууц хөтөлбөрийн журам батлагдан, орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн гэсэн таатай мэдээлэл сонстох болов. Агаарын бохирдлыг хамгийн их үүсгэж буй гэр хорооллын яндангийн тоог бууруулах зорилгоор төрөөс барилгын салбарыг хамгийн их дэмжиж ирсэн. Харин барилгын компаниуд иргэдийн амьдралд хэр нийцтэйгээр м.кв- ынхаа үнийг тогтоож байгааг сурвалжлахаар бидний хамгийн анх зорьж очсон хороолол бол Сонгинохайрхан дуүргийн нутаг дэвсгэрт байрлах Очир-2 хороолол.

Хорооллын барилгын ажил хараахан дуусаагүй, одоогоор 90 орчим хувьтай байгаа аж. Гэсэн ч цөөн тооны айл аль хэдийнэ дулаан байрандаа орсон байлаа. Хаалгаар нь ороход ундуй сундуй. Өрөөнүүдийн дотоод заслын ажил бүрэн дуусаагүй байгаа нь илэрхий байв. Бид борлуулалтын алба нь хаана байршиж буйг лавлаж, хоёрдугаар давхарт байрлах тус албыг зорилоо. Тус хорооллын хувьд байрны метр квадратын үнэ 1.650.000 төгрөг аж. Залуу гэр бүлүүдэд зориулсан 1-2 өрөө хүртэлх бага хэмжээтэй олон сонголттой байрнуудаас бүрдсэн “Очир-2” хороололд нэг өрөө байр тун цөөхөн үлджээ. Нэг өрөө байрны тухайд 34 m2 болон 32.5 m2 гэсэн сонголттой байгаа бөгөөд одоогоор 12 давхарт ганц байр бий гэнэ. Ингэхээр хамгийн бага талбайтай нэг өрөө байрны үнэ 56.1 сая болж байгаа юм. Голомт банкны 10-15 жилийн хугацаатайгаар 30 хувийн урьдчилгаа мөнгөө төлж, найман хувийн хуутэй зээлээр авах боломжтойгоос гадна тухайн худалдан авагч зээл авах гэж байгаа арилжааны банкдаа сайн танилтай тохиолдолд урьдчилгаа 10 хувиа төлөөд 90 хувьд нь арилжааны банкнаас зээл авах боломжтой гэв. Мөн зээлээ бүрдүүлээд ирсэн тохиолдолд байрны метр квадратын үнээс тодорхой хэмжээнд хямдруулах аж.
 
Үндсэндээ тус хорооллын бага талбайтай байрууд эзнээ аль хэдийнэ олсон байлаа. Иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа учир бага талбайтай, хямд үнэтэй байрыг ихэвчлэн сонгож байгааг албаны хүн тодотгож байсан юм. Манай сурвалжлах баг тухайн байршил дахь хэд хэдэн барилгын борлуулалтын албатай холбогдон үнийг лавлахад дээрх үнээс бага хэлсэн тохиолдол байгаагүй юм. Хотын төвөөс тодорхой хэмжээнд алслагдсан хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн жилүүдэд олон янзын хэлбэр дүрстэй, зай талбайтай барилга сүндэрлэн
босч буй. Гэсэн ч шинэ байрны үнэ төдийлөн буураагүй байна.
 
"Содон" хороололд банк бус санхүүгийн байгууллага цэцэглэж байна
 
Ингээд хэлэхээр уншигч та гайхаж байж болох юм. Гэхдээ л “Содон” хорооллын нэгдүгээр давхарт “Домог инвест” гэх банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байлаа. Бидннй очсон “Очир-2” хороололтой хаяа залган орших хороолол бол “Содон”. Сонгинохайрх дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах барилгын эхннй зургаан блок нь ашиглалтад орсон байна. Залуу гэр бүлүүдэд зориулсан 1-3 өрөөний зохион байгуулалттай орон сууцны м.кв-ын үнэ нь 1.700.000 төгрөг. Зэрэгцэн орших хоёр хорооллын м.кв-ын үнэ хоорондоо 50 орчим мянган төгрөгийн зөрүүтэй байна. “Содон” нэг давхарт худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн байх бөгөөд хоёрдугаар давхарт нь борлуулалтын алба нь ажилладаг.
 
Хорооллын байрнаас сонирхохоор ирсэн олны хөл ч тасрахгүй юм билээ. Хамгийн гол нь тэднийх олон олон боломжуудыг санал болгож байгаа гэв. Нэгдүгээрт, байрны төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд приус 30 машин, урьдчилгаа 50 хувийг төлөөд захиалгын гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор үлдсэн 50 хувийг нь төлвөл грашаа 80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрх, урьдчилгаа 30 хувийг төлөөд үлдэгдэл 70 хувийг захиалгын гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор төлбөл гал тогооны тавилга, үүдний шүүгээ, буйдан гээд олон олон бэлэг авах юм байна. Төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд шүү дээ. Гэхдээ одоогоор байрны үнийн дүнг 100 хувь бүрэн төлөх санхүүгийн чадвартай өрх цөөхөн бий. Хоёрдугаарт урьдчилгаа 10 хувиа төлөх чадвартай дундаж давхаргынханд банк бус санхүүгийн байгууллагаасаа нэг жилийн хугацаанд хүүгүй мөнгө зээлэх боломжийг олгож байгаа аж.
 
Харин зээлийн жил нь уртасвал хүү нэмэгдэх юм билээ. “Домог инвест” гэх уг ББСБ-аас тухайн байрныхаа үнийн 20 хувьтай тэнцэх мөнгийг үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлэх боломжтой гэнэ. Нэг жилдээ 20 хувьд тэнцэх мөнгөө төлж дуусгана гэвал хүүгүй. Ингэхээр 35 м.кв байр авья гэж тооцвол нийт дүн 59.5 сая болох бөгөөд үүний зургаан саяыг нь урьдчилгаа болгож төлвөл нийтдээ 11.9 сая төгрөгийг ББСБ-аас зээлэх юм. Нэг жилийн хугацаанд хүүгүй зээлвал сардаа 992 мянган төгрөгийг төлнө. Харин хоёр жилийн хугацаагаар авбал сарын найман хувийн хүү бодогдож, сардаа 539 мянган төгрөгийг төлөх бол дөрвөн жилээр зээл авсан тохиолдолд 315 мянган төгрөгийг төлөх ажээ. Түүнчлэн байрны үнийн үлдсэн 70 хувийг нь банкны ипотекийн найман хувийн зээлд хамрагдан 20 жилийн хугацаанд төлвөл сардаа 350 мянга. Ингэхээр ББСБ-аас дөрвөн жилээр зээл авч байж 30 хувиа бүрдүүлвэл, эхний дөрвөн жилдээ 800 орчим мянган төгрөгийг төлөх шаардлагатай болох юм байна. Өрийн дарамтад орсон, байрны урьдчилгаа 30 хувиа төлж чадахгүй дундаж амьдралтай өрхүүд давхар давхар өрийн дарамтад хэдэн жилийн хугацааг өнгөрүүлэх нь гэж хэлэхэд хатуудахгүй. Тухайн ББСБ-аас зээл авах эсэх нь худалдан авагчийн л мэдэх хэрэг
 
 
 
Хотын төвтэй ойртох тусам үнэ нь өснө

Манай сурвалжлах хэсэг цааш Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Эрин констракшн”-ы “Эрин” хорооллыг зорив. Тус хорооллын м.кв-ын үнэ 1.9-2 сая төгрөг. Хамгийн бага талбай бүхий байр нь 30.27 м.кв нэг өрөө байр. Тус байрны нийт үнэ 60.5 сая төгрөг болж байна. Ийм үнэтэй байх шалтгаан нь мөн л чанар гэх. Эднийх урьдчилгаа 30 хувиа төлөөд банкны ипотекийн найман хувийн зээлд хамрагдан худалдан авах боломжийг иргэдэд олгож байгаа юм байна. Бид дааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн баригдсан хорооллуудын үнийг сонирхохоор хөдлөв. “Parkside residence” бол тэдгээр барилгын нэг. Уг хотхон дөрвөн блокоос бүрдэх 228 айл орох боломжтой бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр улиралд гурван блок ашиглалтад орсон ажээ. Харин биднийг очих үед “Нэгдүгээр ээжлийн ашиглалтад орсон цөөн байр үлджээ. Хоёрдугаар ээлжийн байрны захиалга эхэллээ” гэх зарыг гадна талбайдаа байршуулсан харагдсан. Харин өрөөний хувьд 52.58-178.2 мвк буюу 2-5 өрөөний сонголттой байсан. Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн ойрхон байрлалтай гэх уг хотхоны борлуулалтын ажлыг “RE/MAX” компани хариуцан ажиллаж байсан юм. Бид байрны үнэ болон давуу талын талаарх мэдээллийг “RE/ MAX” борлуулалтын менежер ЖТүвшинзаяатай уулзаж авсан юм.
 
-Танай компанийн байр ямар үнэтэй вэ?
-Цэцэрлэгт хүрээлэнг түшиглэж олон орон сууц төслүүд хэрэгжиж байгаа. Бүгд өөр өөрийн гэсэн онцлог давуу талтай. Гэхдээ “Parkside resi­dence” төсөл маань цэдэрлэгт хүрээлэнтэй хамгийн ойрхон 15 метрийн зайд оршдог гэдгээрээ онцлогтой. Мөн оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд үйлчилгээний газруудыг төвлөрүүлж өгсөн бизнес ангиллын хотхон. Үнийн хувьд гэвэл нэг мкв нь 2.600.000-3.100.000 төгрөгийн үнэтэй байгаа. Үнэ цонхны байрлалаасаа шалтгаалан өөр үнэтэй байдаг. Үүнд давхрын байршил хамаарахгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү харсан байршил илүү өндөр үнэтэй байгаа. Харин бусад зүг рүү харсан цонхтой байршлууд арай өөр үнэтэй. Ер нь үнийн ялгаа цонхны байршлаасаа болж гарч байгаа.

-Залуу гэр бүлийг дэмжихэд чиглэсэн хетөлбөр байдаг уу?
-“Parkside residence” төсөл анх төлөвлөгдөж байхад жижиг квадраттай байр ховор байсан. Хоёр өрөө байр цөөхөн шийдэгдсэн байсан. Эхний гурван блок ашиглалтад орсны дараа хэрэглэгчдийн хандлагыг ажиглаж байхад хоёр өрөө байрны эрэлт илүү байдаг нь харагдсан. Тиймээс бид 2016 оны нэгдүгээр улиралд орсон байрандаа хоёр өрөөтэй байрыг олон шийдэж өгсөн. Энэ нь залуу гэр бүлүүдэд чиглэсэн ажил болсон гэж хэлж болно. Ер нь залуу гэр бүлүүд ч гэсэн нэг их том биш, амьдрах орчин нөхцөл нь таатай газруудыг их сонирхдог юм.

-Хүмүүс байр хэр сонирхож байна вэ. Танай компаниас төлбөрийн ямар нөхцөл боломжийг иргэдэд олгож байна вэ?
-Байр зарагдаж байна. Бүх байрнууд 100 хувь ашиглалтад орсон. Ерөнхий дүүргэлт нь 70 хувьтай байгаа. Одоо цөөхөн байр үлдсэн. Цөөхөн байр үлдсэн учраас 2.470.000- 2.950.000 болж хямдарсан байгаа. Төлбөрийнхөө 50-80 хувийг төлөөд манай компанийн хүүгүй лизинд хамрагдаж болно.Тухайлбал, өөрийн авсан байрныхаа 50- 80 хувийг бэлнээр төлөх юм. Харин үлдсэн мөнгөө хэсэг хугацааны дараа санхүүгийн боломжтой болсон үедээ төлөх боломжтой байгаа юм. Хүүгүй график төлөлт хийгээд явах боломжтой болно. Мөн банкны ипотекийн зээлд хамрагдаж байр авах боломжтой. Манай компани Төрийн банктай хамтарч ажилладаг байгаа. Энэ мэтчилэн боломжуудыг хэрэглэгчиддээ олгодог.

Иргэд байрны үнэ хэт өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа

“Parkside resi­dence”  хотхонтой зэрэгцэн “Си СИ Эм Жи” компанийн “Sunny town" хотхон байрлах аж. Уг хотхон нь орчин үеийн барилгад нийцүүлэн цахилгаан шат, эко орчин, авто зогсоолыг шийдэж өгчээ. Тус хотхоны байр нэг метр квадрат нь 2.300.000- 2.500.000 төгрөгийн үнэтэй юм билээ. Байрны телбөрөө мөн л банкны ипотекийн зээл болон тухайн компанийн хүүгүй лизинд хамрагдаж хийх боломжтой юм байна. Харин хүүгүй лизингийн хувьд хугацаа нь “Parkside resi­dence” хотхонтой харьцуулахад нэг жилийн урт хугацаатай буюу нэгжил зургаан cap байсан. “Sun­ny town” хотхоны борлуулалтын байранд ороход ахлах менежер байхгүй гэсэн шалтгаанаар илүү мэдээлэл бидэнд өгөөгүй юм. Мөн тус хотхоноос 2-4 өрөөнөөс сонголтоо хийх боломжтой юм билээ.

Бид энэ үеэр байр сонирхож явна гэх хижээл насны Т.Баярсайхан гэх залуутай таарлаа. Тэрбээр, “Бид цэвэр агаартайг нь бодоод цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон байр хайж байгаа. Зун цаг болсон ч хүүхэд цэцэрлэгт хүрээлэнд очиж тоглох боломжтой. Байр мкв нь үнэтэй байна. Энэ хавиар ер нь л үнэтэй байна шүү. Метрквадрат нь хоёр сая 500 мянга хүрч байна. Эхнэр бид хоёр хоёулаа төрийн байгууллагад ажилладаг. Ипотекийн зээлд хамрагдаж л байр авах төлөвлөгөөтэй байгаа. Байраа судалж байна. Байрны үнэ байршлаасаа хамаараад харилцан адилгүй. Төрөөс иргэдийг орон сууцжуулах бодлого барьж байгаа. Гэвч хүмүүс байранд орж чадахгүй байна шүү дээ. Байранд орох гэхээр хэтэрхий өндөр үнэтэй байх юм” гэв. Мөн манай сурвалжлах хэсэгтэй хашаагаа байшингаа зарж байранд орох гэж байгаа гэх залуу гэр бүл ч тааралдаж байсан юм. Харин “Аман хуур-П” хотхоны байр нэг метр квадрат нь 2.100.000-2 .400.000 мянган төгрөгийн үнэтэй юм билээ.

Үзэмжээр нэмэгдэх байрны үнэ

Ямартай ч, хотын төв рүү ойртох тусам байрны м.кв-ын үнэ өсч, хоёр сая өлхөн дөвж байсан юм. Яг адил технологи, материалаар баригдсан барилгууд үйлчилгээний зах, худалдааны төв, олон хүн цуглардаг газруудтай ойр гэсэн шалтгаанаар өндөр үнэтэй байдаг юм байна. Зарим тохиолдолд цонх нь аль зүг рүү харсан байхаас шалтгаалж үнэ нь харилцан адилгүй байх ажээ. Нэг үгээр хэлбэл, хоёр цонхтой яг адил байрны нэгийнх нь цонх зүүн тийшээ харсан байхад л, автоматаар үнийн дүн нь нэмэгдэнэ гэж ойлгож болох нь. Мөн байршлаар ч үнэ нь нэмэгдэж байна. Хотын зах хэсэг рүү арай хямд байх ч, хотын төв хэсэг дөхөх тусам үнэ нь нэмэгдэж байлаа. Зайсан толгойн ойр орчимд баригдаж буй тансаг зэрэглэлийн таун хорооллыг дурьдаад ч хэрэггүй биз. Цэвэр агаар, Туул голыг түшиглэн баригдсан гэсэн үзэмжээрээ тухайн хэсгийн орон сууцны м.кв-ын үнэ гурван саяас эхэлж байсан юм.

Элдэв сүржин реклам

Бид очсон хороолол бүрийнхээ борлуулалтын менежрүүдэд м.кв-ынхаа үнийг яагаад бууруулахгүй байгаа юм бэ гэсэн асуултыг тавьж явсан. Харин тэд “чанар” гэсэн ганц үгээр л ам таглаж байсныг энд дурьдах хэрэгтэй болов уу. Европ стандартын паркетан шал, Польш, ОХУ-ын сантехникийн тоноглол, Солонгос улсын цахилгааны утас, төв зам дагуу байрлалтай, гурван давхар шилтэй хар тугалганы орцгүй хүний биед хоргүй вакум цонхтой, чулуун хөвөн доторлогоо, ган цоож эд ангиуд дулаан алдагдал болон дуу чимээг багасгах гурав шаталсан жийргэвч бүхий гадна хаалгатай гээд дэгсдүүлж хэлбэл “алтан жорлонтой” гэхээс наагуур элдвээр магтаж, үнэ өндөр байгаа шалтгаанаа тайлбарлаж банв. Гэсэн ч ороод харахад ялгаа ажиглагддагтүй юм билээ.

Өрхийн сарын дундаж орлого 11.6 хувиар буурчээ
 
Статистикийн мэдээллээр айл өрхийн сарын дундаж орлого 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1.133 сая төгрөг байсан бол 2016 оны нэгдүгээр сарын статистик мэдээлээр 848 мянган төгрөг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Өрхийн сарын дундаж орлого нийт 11.6 хувиар буурчихсан гэсэн үг. Ингэхээр шинэ орон сууцны борлуулалт 30 хувиар буурахаас яалтай билээ. Өрхийн сарын дундаж орлого 11.6 хувь, байрны борлуулалт 30 хувиар буурчихаад байхад, байрны үнэ ердөө 10 хувиар буурсан үзүүлэлттэй байх юм. Борлуулалт буурсан нь эрэлт муудсаных. Тиймээс орон сууцны ханш цаашид ч буурна гэдгийг олон улсын эдийн засагчид онцолж байгаа. Өнгөрсөн оны байдлаар зах  зээл дээр 18 мянган айлын орон сууц борлогдоогүй гэсэн тооцоо байдаг. Харин энэ онд 26 мянган айлын орон сууц нэмж ашиглалтад орно гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Тиймээс эрэлтгүй орон сууцныхан буюу барилгын салбарынхан цаашид  үнээ дахин буулгаж худалдан авалтаа нэмэгдүүлэхгүй бол энэ салбар цаашид зогсонги байдалд орох нь байна. Салбар яамыг хангалтгүй ажилласан гэж хэлэхийг хүссэнгүй. Харин барилгын компаниуд өөрсдөө м.кв-ынхаа үнийг бодит байдалд ойртуулах шаардлага нэгэнт бий болсоныг дурьдахыг хүссэн хэрэг.

Монголын мэдээ
Б.Даваахүү, Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • barilgachin 2016-03-21 08:07:12
    Barilgachid bish mungutei zahialagch nariin harmaand orj bga uursduu bariad zarah barilgiin kompani tsuun bga
    202.9.40.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zzz 2016-03-17 10:05:43
    bairnii une mash ondor b,a. une buuhgui bol bid yaj bairtai boloh yum be. unetei bair ni zebtei ustai bair abah hereg b,a uu
    122.201.21.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Би  2016-03-16 08:50:18
    Барилгын компаниуд ашигтай ажиллалгүй л яахав. Гэвч хэт их нэмж шуналтаж болохгүй дээ шунал ихэдвэл шулам болохыг мэднэ биздээ. Хүмүүс минь болвол 1-2 жил хар...
    202.179.26.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Татвар төлөгч 2016-03-16 06:11:27
    Монголын барилгачдыг хөлсөлж м2-ийг нь 550-600 мянган төгрөгийн хооронд захиалж, бариулчихаад м2-ийг нь 1,800,000 зардаг хүмүүс бол барилгачид биш, захиалагчид....
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Une buunaa 2016-03-16 02:09:53
    m2 ni hamgiin ihdee 800.000-d bosdog. Daraa ni 2-3 nugalj zardag.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
    • Bat 2016-03-16 05:52:52
      Hehe. Tegeed zeeliin huugee nemeed hed boloh u? Bas ashig hiideg biz de.
      27.123.214.90
      Мэдэгдсэн Хариулах
      • Une buunaa 2016-03-16 06:08:54
        30 хувь ашиг нэмээд м2 нь 1,1-1,3 сая болно. Барилгын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нь 2013-2016 онуудад хэлээд байгаа. Гүүгэлдээд олон ярилцлагыг нь үз,
        216.123.206.82
        Мэдэгдсэн Хариулах
    • barilgiin company 2016-03-16 03:03:06
      700000-d hangalttai bosjiilee.
      59.153.114.55
      Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-16 01:27:59
    Îäîî ¿íýý áóóëãàõ ýñâýë áàðèõàà àçíàõ òýãýõã¿é áîë ýäèéí çàñãàà óíàãàõ àþóë áèé
    112.72.12.16
    Мэдэгдсэн Хариулах