Номын үнэ цэнийг унагагчид
Нэгэн үе монголчууд ном хэвлэх нъ битгий хэл лангуун дээр нь талх, давснаас өөр бараагүй байсан үе бий. Хүмүүс ном уншиж, бичих нь битгий хэл амьдралаа яая даа гэж байсан үе ч байгаа. Тиймдээ ч нэг хэсэг монголчууд ном уншихаа больсон байх. Мэдээж нийтээрээ огт уншихгүй болчихсон юм биш шүү дээ. Унших нэг нь уншиж, сэтгэхүйгээ өөрчилж л явсан нь мэдээж. Харин ихэнх нь номноос хол байсан. Ном хэвлэдэг компани, бичдэг хүн ч гэж байхгүй шахуу байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд номын бизнес эрхэлдэг, хэвлэдэг, бичдэг хүн борооны дараах мөөг шиг олширчээ. Нэгэн цагт олддоггүй байсан номнууд хаа сайгүй л “хөглөрдөг” болж. Дээрээс нь дуртай болгон ном хэвлүүлж, хавтсан дээр нь өөрийнхөө зургийг, намтрыг бичдэг боллоо.
 
Үүнээс болоод номын үнэ цэнэ унаад байна уу даа гэж бодогдох болов. Номын үнэ цэнийг унагагчдын цээжинд улстөрчид “хурдалж” байна. Өнөөдөр ном бичиж гаргаагүй улстөрч ганцыг олоод өг гэвэл бараг л байхгүй болов уу. Тэр дунд мэдээж хүн уншчихмаар, сонирхолтой, сайн ном бичсэн нөхдүүд байгаа. Харин цөөнгүй хувь нь энд тэнд тавьсан хэдэн илтгэл дээрээ хэвлэлд өгсөн сайхан, муухай ярилцлагаа нэмээд л зузаан ном хэвлэчихдэг болсон. Хүн уншаад байхаар юм тэнд ширхэг ч байхгүй. Ерөөсөө л мөнгөөр зодоод л зузаан, зузаан ном маягийн юм гаргаад байгаа хэрэг. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа болохоор юугаараа ном гаргана уу хүний хувийн асуудал байх.
 
Гэхдээ л ерөнхийдөө бага сага шалгуур гэж баймаар. Тэгэхгүй бол номоор өөрийгөө сурталчлах зорилготой боогоод, хавтаслаад гаргаад байна шуү дээ. Улстөрчдөөс гадна шүлэг сонирхож, хэдэн мөр хэлхэж байгаа нөхдүүд ч бас хэдэн “юм”-аа эмхэтгэсэн маягтай болгоод гаргадаг. Янз бүрийн чамин нэртэй, гоё хавтастай, өнгөтэй ном гаргаад л, номын дэлгүүрийн лангуун дээгүүр шидлээд байх жишээтэй. Тэгээд л дэлгүүрийн лангуу бөглөөд хэвтчихнэ. Номоо гаргасан нь сүрхий бүтээл туурвичихсан аятай давхиад, цээжээ дэлдээд л. Шалгуур байхгүй болохоор тэр шүү дээ.
 
Энэ янзаараа хэдэн мөр хэлхдэг нөхдүүд ном гаргаад байвал яруу найрагчид яах болж байна. Яруу найргийн үнэ дэнэ хогийн саванд орчино биз дээ. Мэдээж нэрд гарчихсан, нэгэнт уншигчидтай болчихсон, ард тумэнд шүүгдчихсэн хүмүүс бол яах вэ дээ. Харин дөнгөж танигдаж байгаа, сайхан шүлэгтэй яруу найрагчид хортой л байхгүй юу. Тийм болохоор шалгуур хэрэгтэй байгаа юм.
 
Энэ мэтээр салбар бүрт нь яриад байвал өнөөдөр “ном боогчид” үй түмээрээ байгаа. Гэртээ нэг компьютертэй, түүн дээрээ янз бүрийн ном маягийн юм хийгээд зарж байгаа. Хальт мулт гадаад хэлтэй бол орчуулгын ном гээд л гаргана. Салбар болгоны орчуулгын хэрэгтэй, хэрэггүй номууд номын дэлгүүрээр дүүрэн. Уг нь санаагаар болдог бол номын дэлгүүр нь ч болов шалгуур тавьдаг баймаар юм. Уншиж үзээд, “Уучлаарай таны ном манай дэлгүүрийн шалгуурт нийцэхгүй тул зарах боломжгүй” гээд буцаачихдаг бол аятай юу. Эсвэл ийм шалгуур хангасан, утга найруулга сайтай, үг үсгийн алдаагүй ном зарна гээд шаардлага гаргачих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ядаж л утга найруулга, үг үсгийн алдаагүй ном гаргах байлгүй дээ.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-03-16 10:00:35
    Чамд ямар дараа болсон юм, хэвлүүлж л байг, зарим хүмүүст гал ноцоох цаас хэрэгтэй л байгаа шүүдээ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2016-03-16 09:22:19
    unen shuu.toolj barashgui ikh yumaa,gevch avaad unshikh gekheer...!!!
    182.160.39.40
    Мэдэгдсэн Хариулах