Булганхангайн бөхчүүд Дуган хадны амралтад бэлтгэлдээ гарчээ
"Булганхангайн хүчтэнүүд" дэвжээний бөхчүүд наадмынхаа бэлтгэлийг Дуган хадны амралтанд базааж эхэллээ. Улсын арслан Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, харцага Н.Түвшинбаяр, начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, С.Ганхуяг, аймгийн арслан А.Сүмбээ, Э.Ариун-Эрдэнэ, А.Отгонбаатар, Б.Хашбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Амарсайхан, Д.Амаржаргал, Д.Тамир нарын 40 гаруй бөх энэ сарын 13-ны өдрийн Баасан гарагт Дуган хадны амралтандаа гарав.

Ар Монгол Тревэл ХХК-ны захирал, Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Батжаргал, Дэвжээний Тэргүүн UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшиннар ерөнхий ивээн тэтгэгч нь бөгөөд  дэвжээний  Удирдах Зөвлөлийн гишүүд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.