НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, засахыг шаардав
Салбар, салбарын жижиг бизнес эрхлэгчид, холбоодоос ирүүлсэн хүсэлтийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.   НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо /МХХЭНХ/, Нарантуул трейд компанийн түрээслэгчдийн ҮЭХ, Хотел, бар, рестораны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо зэрэг байгууллагаас нийт 1500 орчим бизнес эрхлэгчээс МАН-ын бүлэгт хүсэлт гомдол ирүүлсэн аж.

УИХ-аас 2015 оны долдугаар сарын 9-нд  баталсан НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Уг хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын буцаан олголт болон үндэсний сугалааны эрх бүхий төлбөрийн баримт хэвлэж өгч байгаа юм. Гэвч энэ нь жижиг бизнес эрхлэгчдэд маш их дарамт болж, дампуурлаа зарлахад хүргээд байгааг өнөөдрийн уулзалтад оролцогчид хэлж байв. Тухайлбал МХХЭНХ-ны тэргүүн н.Мөнхбат “Бид НӨАТ төлөхгүй гэхгүй. Гэхдээ дарамтгүй төлмөөр байна. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа хууль ямар ч эдийн засгийн тооцоо байхгүй, жижиг бизнес эрхлэгчдээ дампуурахад хүргэсэн, Монголын эдийн засагтаа нийцээгүй хууль болсон. Гадаадын хуулийг шууд хуулбарласан гэж болохоор байна. Нийт 30 мянган аж ахуйн нэгжийг 1 сая орчим төгрөгийн кассын машин ав, 200-800 мянган төгрөгийн програм суулга, сар бүр үүнийгээ мөнгө төлж сайжруулж бай гэж шаардаж байна. Энэ бүхнээс 30-40 тэрбум төгрөг кассын машин зарж байгаа хэдхэн компанид орж байна. Тэгэхээр хэсэгхэн бүлгийг дэмжихийн төлөө олон мянган жижиг бизнес эрхлэгчдийг шахаж, дампууруулж байна. Нэг дэлгүүр дампуурахад цаана дагаад ажлын байр алга болно. Тиймээс энэ хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, засч залруулахыг шаарджээ.

Г.Уянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2016-03-22 07:01:26
    Энэ буруу гээд байгаа тэр ААНэгж иргэд нь татвар төлдөг хүмүүс юмуу шалгах хэрэгтэйдээ овоо гайгүй хууль болждээ гэж бодож байхад буруу ухуулаг хийхээ больчээ
    202.179.31.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Сн 2016-03-17 00:54:32
    Монголд ямар нэг хууль хэн нэг баянд зориулагддаг нь нууц биш.Даатгалын хууль гаргаад их хурал ЗГ -ын гишүүд нь компани байгуулаад сул мөнгө аваад сууж байна.
    150.129.143.208
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-16 11:11:08
    IH deer hamtraad ene huuliig batlaa biz dee, odoo tegeed buruu yum hiigee yu, MAN odoo medej baigaam uu
    103.229.120.98
    Мэдэгдсэн Хариулах
  • аагий 2016-03-16 06:30:02
    Зах зээлийн жамаар жижиг бизнесүүд аяндаа шахагдах учраас кассын машингүй гээд торгоод байх хэрэггүй ш дээ. Бид үйлчлүүлэх газраа өөрөө сонгоход л болно
    112.72.11.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-16 05:44:42
    Эрхийнхээ төлөө хатуу тэмц.
    49.0.136.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Darxan 2016-03-16 01:44:21
    Za yatsgaagaad baigaa yum be xulgain zam mor xaagdsan gej ARDIIN namd gomdol garaad baigaa yum baix daa
    112.72.12.23
    Мэдэгдсэн Хариулах
  • hudaldan avagch 2016-03-15 16:30:44
    modni 2 ni jumbo market bidnarin omnoos turuuleed ebarimtad unshuulaad baih yum aa.mon nomin uniin dungiig zob hiigeed baihad zoruutei baina ged hamag tsag
    182.160.1.75
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2016-03-15 12:28:08
    Хуулиа сайн ойлгохгүй байгаа юм биш наад зарим бизнес эрхлэгч нар борлуулалт, худалдан авалтын НӨАТ аа
    122.201.31.3
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-15 11:00:19
    Ened dahin bolovsuulj zasah heregtei b.h. kodtoi barimtiig chini uur humuus tsugluulad uuriinhuu ner deer shiveed sugalaand oròod bgaa um bish u. Ingej boloh ...
    103.229.121.15
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2016-03-15 10:49:16
    Shuud gadaaniihniig duuriasan huuli. Manaid baitugai ganii orond ch ene chini iim badaggui um bilee.
    103.229.121.15
    Мэдэгдсэн Хариулах
  • Дашка 2016-03-15 10:26:53
    Одоо болимоор юмаа. Энэ шинэ хууль сайн хууль. Заавал өөрт чинь таалагдах албагүй. Хэцүү байгаа бол дэлгүүр ажиллуулахаа больчих. Тэгээд ямар ч татвар төлөхгүй....
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-03-15 09:43:48
    naad tatvariig chine etssiin hereglegch boloh ard tumen l tulj bga sh dee TUR, TUSBIIN Baiguullga,tusuviin hurungiig hereglej bga humuus shudraga bail daa
    202.179.26.151
    Мэдэгдсэн Хариулах
  • noat 2016-03-15 09:01:29
    Ene bol mash buruu yagaad gebel 1.ard tumend 2hubiin tatbariig butsaaj uguh bish 8 hubiin tatbar nemj ard tumen tolj bgaa gedegee sain oilgoh heregtei.
    43.228.129.78
    Мэдэгдсэн Хариулах
  • noat 2016-03-15 08:55:19
    16 terumaas 10% iin tatvar avsan bol 1.6 terbum. Shudraga baitsgaaie geed bailuu?!
    202.9.40.105
    Мэдэгдсэн Хариулах
  • noat 2016-03-15 08:51:24
    ulsiin tosov jild 4 terbum$ dald bsn horongo 16$. jiriin irged n odriin hoolnoosoo tavar tolj bhd busad n yagaad toldoggui yum. Teed huuli gargaal boloo.???????...
    202.9.40.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-03-15 08:43:29
    Gar utasnii program garsan bn lee shdee. Tatvaraa tolohgui gej shiidvel yu ch hetsuu sanagdiishd. Huulia heregjuuleed yavsan ni deer baihoo
    202.55.180.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-03-15 08:34:26
    НӨАТ - ын шинэ хууль маш сайн хууль, хэдэн хүний хүсэл сонирхлоор өөрчилнө гэж юу байдгын, наадах нийт худалдан авагч, ард түмэнд ашигтай.
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах