Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүн тодорлоо

Энэ оны долоодугаар сарын 8-12-ны өдрүүдэд Унгар улсын Печ хотод болох ХI дэх удаагийн оюутны ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүний тодорсон байна. Энэ жил 2000 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Печ хотод болох энэ тэмцээнд гуч гаруй орны дөрвөн зуу шахам оюутан-бөхчүүд оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ажээ.
 

Оюутны ДАШТ-нээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөс 3 алт, 1 мөнгө, 4 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөс 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрөлөөс 1 алт нийт 17 медаль хүртээд байна.

Манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.

Эрэгтэй

57 кг-д Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

65 кг-д Батчулууны Батмагнай /ҮБТДС, “Ажнай” клуб/

70 кг-д Лхагважавын Жавзанжамьян /ҮБТДС, “Гацуурт-Олимп” клуб/

97 кг-д Батдоржийн Намхай /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/

Эмэгтэй

48 кг-д  Цогтбаатарын Цэнджав /МУБИС, Налайх дүүрэг/

53 кг-д Өлзийбатын Одгэрэл /ҮБТДС, “Хангарьд” клуб/

55 кг-д Батбаатарын Номин-Эрдэнэ /ХСИС, “Хангарьд” клуб/

58 кг-д Баатаржавын Шоовдор /ҮБТДС, “Цастын барс” клуб/

60 кг-д Сандагдоржийн Наранцэцэг /"Билэг" дээд сургууль/

63 кг-д Отгонбатын Оюунтуяа /”Аварга” биеийн тамирийн дээд                     

                      сургууль/

69 кг-д Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС, Төв аймаг/

75 кг-д Энхбаярын Цэвэгмид /ҮБТДС, “Алдар” спорт хороо/

Багийн ахлагч

Д.Жаргалсайхан /МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга/

Дасгалжуулагчид

Цэрэндалайн Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн дасгалжуулагч/

Даваажавын Батням /”Цастын барс” клубын дасгалжуулагч/

Шүүгч

Баатарын Төмөрбаатар /олимпийн зэрэглэлийн шүүгч/ нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.