Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос, ирэх сарын нэгнээс бага оврын автобус буюу микро автобусыг үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гаргасан нь нийтийн тээврийн үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөж байна хэмээн үзэж буй.
Тус хороо нь 2003 оноос хойш хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарыг дэмжих зорилгоор ажиллаж ирсэн ба давхардсан тоогоор 1000 гаруй гишүүнтэй ажилладаг. Эдгээр тээврийн үйлчилгээ эрхлэгчид нь, Нарантуул худалдааны төвөөс нийслэлийн захын гэр хорооллуудын 14 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж. Тус хорооноос хамгийн сүүлд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, УИХ-ын Өргөдлийн байнгын хороодод албан бичиг хүргүүлээд байгаа ба өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайдад энэ асуудлаар хүсэлт илгээсэн хэдий ч хариу өгөөгүй байгаа ажээ.
Нийслэлд хүн тээвэр хийж буй микро автобусууд “MNS5012:2001 стандарт буюу ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон учир микро автобусуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх шийдвэрийг НИТХ-аас гаргасан юм. Тээврийн үйлчилгээнд явж буй микронуудын дийлэнхи нь 2003 онд үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд микро автобусуудын нийтийн тээвэрт ашиглах дээд хугацаа нь 12 жил байдаг аж. Тиймээс манайд явж байгаа микро автобусуудын ашиглалтын хугацаа өнгөрөгч 2015 оны эцсээр дууссан байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлын үүднээс микро автобуснуудыг нийтийг тээврээс чөлөөлөхөөр болж, энэхүү ажлыг гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон ч нэг сарын хугацаагаар сунгаад байгаа юм. Гэхдээрин нийтийн тээврээс чөлөөлөгдсөн дээрх автобусуудыг эзэмшигчид нь нийтийн тээврээс өөр зориулалтаар ашиглах боломжтой ажээ.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn