
ДАШТ-ний үхлийн хэсгийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ хэсгээс Коста Рика нэгээр гарах нь тодорхой байсан тул Уругвай, Итали хоёрын аль хожсон нь хоёрдугаар байраар гарах байлаа. Тиймээс дэлхийн аваргуудын тоглолт олны анхаарлыг татаж байсан. Тоглолт эхлэхэд хоёр баг нэлээд ширүүн уур амьсгалтай байсан бөгөөд ээлж дараалан довтолхоор оролдож байв. Эхний 10 минут ийнхүү өнгөрсөн ч хоёр багийнхан бие биенээ хүлээсэн тоглолтын уур амьсгалд шишжиж, нэгдүгээр үеийн өндөрлүүлсэн. Хоёрдугаар үеийн эхэнд Италийн супер довтлогч Марио Балотелли суусан нь ихээхэн сонирхол татаж байлаа. Ингээд тоглолтын 59 дахь минутанд Италийн багийн хамгаалагч Маркизиог алдаа гаргасан хэмээн үзэж улаан хуудас өгч талбайгаас хөөсөн юм. Ингээд хүний илүүтэй болсон Уругвайчууд энэ боломжоо 81 дэх минутанд ашиглаж гоол оруулсан юм. Атлетико Мадрид клубт тоглодог Диего Годин багаа шөвгийн 16-д шалагарууллаа. Ийнхүү үхлийн гэж нэрлэгдээд байсан D хэсгээс Өмнөд Америк тивийн төлөөлөл болох Коста Рика, Уругвайн шигшээ багууд шалгарлаа. Европ тивийн шилдэг төлөөллүүд болох Англи, Италийн шигшээ багууд 20 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нийг хэсгийн шатнаас орхилоо. Энэхүү тоглолтонд Уругвайн шигшээ багийн супер довтлогч Л.Суарес эсрэг багийнхаа тоглогчыг хазаж дахин шуугиан дэгдээлээ. Түүний хувьд эсрэг багийнхаа тамирчинг хазсан гурав дахь үйлдэл нь болж байгаа юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн