Увс аймаг малын хорогдол ихтэй хавартай золгов
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цас ихтэй аймаг, сумдын малчдад 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өгөхөөр болж, нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган өвс, тэжээлийг малчдад хүргүүлжээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрсэн  18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй өгсөн байна.

Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж  малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай болжээ. Иймээс НҮБ-ын ХХААЯ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлж, малчдад малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт ХХААЯ-наас малын хорогдол 416.5 мянга болж 68.0 мянгаар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн. Үүнээс тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593)  аймгууд байна.

Одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Мөн зуд зурхны байдал арилж эхэлж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.