Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажилчин 2.6 мянга байна
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны хоёрдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллээ. Энэ үеэр статистикчид нэгэн эерэг мэдээлэл дуулгасан нь өндөр цалинтай ажилчдын тоо өссөн гэх мэдээллийг өгсөн юм. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 192 мянган төгрөгөөр цалинждаг иргэдийн тоо 2.6 мянгад  хүрсэн байна. 

Хоёрдугаар сард ажилчдын цалинд багагүй өөрчлөлт гарчээ. Нийгмийн даатгал төлөгчдийг цалингийн бүлгээр  авч үзэхэд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу  192 мянга хүртэл  цалинтай иргэд 2.6 мянга , 192-300 мянга хүртэлх цалинтай иргэд  18.7 мянга байна гэсэн судалгаа гарчээ.

Үүнээс үзэхэд 500-700 мянга хүртэлх цалинтай иргэд 2.3 мянган хүнээр тус тус буурсан байна. Харин 700 мянгаас дээш цалинтай ажилчдын  тоо нэмэгджээ. Энэ нь 700-900 мянган төгрөгийн  цалинтай иргэд  8.4 мянга 900-1100000 төгрөгийн цалинтай иргэд 3.5 мянга, 1300000-1500000 төгрөгийн цалинтай иргэд 0.8 мянгаар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine