Хотуудын дарга нар мэргэжилтэн солилцох талаар тохиролцоонд хүрлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Австри улсын Вена хотын Засаг дарга ноён Др. Хойплын урилгаар тус хотод албан ёсны айлчлал хийж байна. Вена хотын Засаг дарга ноён Др. Хойпл өчигдөр манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд  түүний урилгыг найрсгаар хүлээн авч өөрийн баг төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд баярласнаа илэрхийллээ.

Хотуудын дарга нар нийслэл хотуудын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх асуудлаар ярилцаж, Улаанбаатар хотын мэргэжилтнүүдийг Вена хотод ажиллуулах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. Хотын дарга Э.Бат-Үүлийн Вена хотод хийж буй албан ёсны ажлын айлчлал амжилттай үргэлжилж байна,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.