Ердөө хоёрхон жилийн өмнө бүрэн устаж алга болсон хэмээн ДЭМБ-аас хүндэтгэлтэйгээр батламж гардан авч байсан улаан бурхан өвчин сүүлийн нэг жил эрчимтэй дэгдээд байна. Өдгөө найман хүүхэд уг өвчнөөр амиа алдаад байгаа гэх харамсалтай мэдээг ХӨСҮТ-ийн эмч нар дуулгаж байна.
Улаан бурхан өвчин өнгөрсөн жилийн гуравдугаар сараас манайд дахин дэгдэж, 2016 он гарсаар нийт 3000 орчим хүн улаан бурхан тусжээ. Тус төв нийт 530 ортой ч 600 орчим хүн хэвтэн эмчлүүлж, Халдвартын тасгийнх нь 330 орон дээр 400 гаруй хүн эмчилгээ хийлгэж буйг ХӨСҮТ-ийн эмч хэлж байна. Тиймээс тэд ЭМСЯ-нд албан тоот хүргүүлж, эмч, сувилагч нарынхаа тоог нэмэхийг хүсжээ. Тэдний хүсэлтийг салбар яам ёсоор болгохоо өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд мэдэгдсэн.
Он гарснаас хойш улаан бурхантсан хүмүүсийн тал нь хүүхэд, гурван хүүхэд тутмын нэг нь 0-8 сартай багачууд байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийнхэн Улаан бурхны 70 мянган хүн тун вакцин авснаас 40 мянгыг нь орон нутагт хуваарилаад буй аж. “Дутуу төрсөн, зүрхний төрөлхийн гажигтай, тархины саажилттай хүүхдүүд улаан бурхан тусах нь элбэг байгаа” хэмээн эмч хэлж байна. Эцэг эхчүүд улаан бурхан, салхин цэцэг хоёрыг хүүхдүүд заавал тусах ёстой гэсэн ойлголтоос болж дархлаажуулалтад хамруулахгүй байгаа нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар мэдээлж байна. Өнгөрсөн жил дэгдээд хэсэг намжсан улаан бурхан өвчин цагаан сараас хойш хурдацтай тархаж байгаа аж.
Ийн нэгэн цаг үед устсан гэгдээд байсан улаан бурхан өвчин дахин дэгдэж, аюултай хэмжээнд хүрчээ. Тэр ч бүү хэл найман хүүхэд амиа алдсан байна. Харин ийнхүү дэгдэж, аюултай хэмжээнд хүрэх болсон шалтгааныг ХӨСҮТ-ийн эмч нар хүн амын дархлаа суларсантай холбон тайлбарлаж байна.
Тэгвэл хүн амын дархлааг дэмжиж, тэдний дунд тархаад байгаа уг өвчнийг таслан зогсоохоор салбар яам хэрхэн ажиллаж байна вэ. Энэ асуултыг өнөөдөр салбарын олон зуун ажилчид, иргэд асууж байна. Үнэндээ тэд бүрэн устсан гэгдэж байсан энэ өвчин дахин дэгдэж, аюулын харанга дэлдэх болсонд салбар яам, бодлого боловсруулагчдыг буруутгаж буйгаа удаа дараа хэлж байна. Учир нь ЭМСЯ сүүлийн дөрвөн сар эзэнгүй байсан нь өнөөдрийн хүнд байдалд хүргэлээ хэмээн тэд үзэж байгаа юм.
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига хээл хахуулийн хэргээр хоёр сар хоригдож гарч ирээд, яам манатай байгаа. Харин түүний оронд ЭМС-ын сайдын албыг түр орлон гүйцэтгэх үүргийг Ц.Оюунбаатар шадар сайд авсан ч түүнд яаманд анхаарал хандуулах зав болоод сэтгэл байхгүй тул улаан бурхан өвчний эсрэг вакцин тарихаас өөрийг хийж чадалгүй өдийг хүрлээ.
Өдгөө ЭМСЯ-ны – мэргэжилтэн хэлэхдээ “Улаанбурхны вакциныг хоёр зорилгоор хэрэглэдэг. Нэгдүгээрт, товлолоор буюу зургаа, есөн сартайд хүүхдийг тарихаар, хоёрдугаарт, өвчлөл гарч буй тохиолдолд тархвар судлалын заалтаар голомтод тарьдаг. Мөн нэмэлт дархлаажуулалт хийдэг. Үүнийг өнгөрсөн жилийн тавдугаар сарын сүүлийн 10 хоногт зургаан сартайгаас зургаан настай 370 гаруй мянган хүүхдэд хийсэн. Одоогоор НҮБ-ын хүүхдийн сангаас 70 мянган тун вакциныг зөвхөн голомтод нь хийхээр за-хиалж авчраад байна. Дахин 70 гаруй мянган тунг захиалсан. Тэгэхээр вакцины хувьд хүрэлцээ хангамж сайн байна. Амьсгалын замын халдварт өвчин хаврын улиралд ихэсдэг. Энэ тохиолдолд хэвтүүлэн эмчлэх орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг авахаар яриад байна” гэх хариулт өгөөд сууж байна.
Түүний энэ ярианаас цаашид улаан бурхантай тэмцэх ажилд ямар нэгэн дорвитой алхам хийхгүй гэдэг нь харагдаж байна. Энэ байдлаараа эрүүл мэндийн яам ирэх сонгуулийг хүлээж тэсэхгүй элгээрээ хэвтэж, эргэж сэхэхгүй болоход ойрхон байна Ерөнхий сайд аа.

Б.Сансар
olloo.mn