Малын хорогдол 416.5 мянгад хүрлээ
Өнөөдрийн байдлаар мал төллөлт 209.4 мянган эх мал төллөж 204.7 мянган төл буюу 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98.0 хувьтай явна.

Харин малын хорогдол 416.5 мянга болж 68.0 мянгаар нэмэгджээ. 

Үүнээс тэмээ 130, адуу 15.3 мянга, үхэр 39.9 мянга, хонь 142.2 мянга, ямаа 219.0 мянга буюу оны эхний нийт малын 0.7 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (71740), Сүхбаатар (69139), Завхан (58390), Баянхонгор (40279), Архангай (36593)   аймгууд байна. 
Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж  малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай болжээ. Иймээс НҮБ-ын ХХААЯ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламж үзүүлж, малчдад малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр болсон байна.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, хүйтний хэм өдөртөө 12-15, шөнөдөө 20-25 байна.  Одоогийн байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай байгаа нь хоёрдугаар сарын 20-ны байдалтай харьцуулахад 38 сумаар, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” болж 69 сумаар буурчээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цас ихтэй аймаг, сумдын малчдад Засгийн газраас нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган өвс, тэжээл хүргүүлжээ.

Тодруулбал өвөлжилт хүндэрсэн  18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11 мянган тонн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй өгсөн байна. Мөн 7.4 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан өгөхөөр болжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.