
УИХ-ын дарга З.Энхболдыг “Нэг Монгол” ТББ-аас халз мэтгэлцээнд дуудаж цахим ертөнцөөр урилгаа тараасан билээ. Уг мэтгэлзээний товоор бол өчигдрийн 14.00 цагт болох байсан ч УИХ-ын дарга нэг сарын өмнө төлөвлөсний дагуу тус цагт “Монгол Улсад барилгын цэрэг байгуулагдсаны 80 жилийн ой”-н арга хэмжээнд уригдан оролцжээ.
Ийнхүү мэтгэлзээн болсонгүй. Харин “Нэг Монгол” ТББ-ын хувьд “Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц”-ийн асуудлаар мэтгэлцэх саналтай байсан.
Гэхдээ З.Энхболдын хувьд Үндсэн хуулийн цэц болон түүний дарга аантай холботой асуудлыг дахин сөхөх тун дургүй буй. Учир нь асуудал нэгэнт шийдэгдсэн билээ.
Г.Уянга
Olloo.mn