Орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 02-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 02-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.0 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 17.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1,0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -1.7 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.6 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4657 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
 
Монгол банк
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ай 2016-03-11 07:28:40
    Төр Барилгын салбарт яаж ч хичээгээд тусалж чадахгүй нь. Харин Барилгынхан маань одоо хүртэл ашиг хараад байх шиг... Худалдан авах чадвартай иргэд ердөө 5000
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах