Эдийн засгийн гэмт хэрэгтнүүд өршөөлийн хуульд хамрагдахгүй гэв
УИХ дахь намын бүлгүүд хуваарь ёсоор даваа гарагт хуралдаж, олон нийтэд мэ­дээллээ танилцуулдаг бай­сан. Гэвч “Шударга ёс эсвэл”-ийн бүлгийнхэн өчиг­дөр мэдээллээ хийсэн юм.

МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс эвсэл”-ийн даваа га­рагийн хурал­даанаараа Зас­гийн газраас өргөн мэ­дүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хан­гах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, дэм­жихээр болсон байна. Тус бүлгийн дарга Н.Батцэрэг “Төмөр замын асуудлаа шийдээгүйн улмаас нүүрсний салбар уналтад орсон. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан тог­тоолыг УИХ цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж бат­лах шаардлагатай” гэсэн юм.

Мөн тэд Ашигт малт­малын тухай хуулийн төс­лийг хэлэлцэхдээ тус бүлэг уул уурхайн салбарын мэр­гэжилтнүүд, эрдэмтэн суд­лаачдыг оролцуулж санал бодлыг нь сонсчээ. Үүний эцэст стратегийн ордуудад төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмших хувь 51-ээс доошгүй байх, харин хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгө гаргаж хайгуул хийсэн бол тухайн стратегийн ордод 34-50 хүртэл хувь эзэмших нь зөв хэмээн үзэж байр сууриа нэгтгэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын ги­шүүн Ц.Оюунбаатар нарын өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төсөлтэй агуулга нэгтэй төслийг Засгийн газраас өргөн барьсан. Тиймээс ажлын хэс­гүүдийг нэгтгэн төслийг бо­ловсруулах ажлын хэс­гийг УИХ-ын ги­шүүн Ц.Оюунбаатараар ахлуулах ёстой гэж үзжээ.
Хууль батлагдсан нөхцөлд авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон эт­гээдүүд Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэдгийг бүлгийн дарга Н.Батцэрэг онцолж байлаа.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-06-25 11:07:09
    ЗӨВШ ДЭЭ. ТӨР ТҮМНИЙ МӨНГӨ ХӨРӨНГӨ ИДЭЖ УУСАН ХОМХОЙ СУВДАГ СЭТГЭЛТНҮҮД ЯАЖ ӨРШӨӨДӨХ ЁСТОЙ БИЛЭЭ. ХҮН АЛЖ, ХҮРЭЭ ТАЛСАН БОЛ ХУУЛИЙН ДЭЭД ЗҮЙЛ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах