Химийн цомын аваргын төлөө манай дөрвөн боксчин шалгарлаа
Эдгээр өдрүүдэд ХБНГУ-д "Химийн цом"-ын тэмцээн үргэлжилж байна. Монголын Улсын боксын эрэгтэй шигшээ баг уг тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ  амжилттай оролцож байна. Тодруулбал тэмцээний  шигшээ тоглолтод манай дөрвөн боксчин шалгарч үлдлээ.

Химийн Цом”-ын мөнгө, хүрэл медальт ОУХМ Г.Ган-Эрдэнэ хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялж шигшээд шалгарлаа. Аваргын төлөө Германы Алберто Мустафитай тоглохоор боллоо.Дэлхийн Универсиад наадмын аварга Х.Энх-Амар хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ронни Бебликийг хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ.Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар Германы Шарафа Раманыг техникийн илт давуугаар буулгаж авлаа.“Химийн Цом”-ын өнгөрсөн жилийн аварга ОУХМ Б.Чинзориг хагас шигшээд Азийн аварга Казакстаны Айдар Амирзаковтой тулалдаж 3:0-ээр яллаа.

ХБНГУ-д 43 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "Химийн цом" олон улсын тэмцээнд 18 орны 122 тамирчид тулалдаж байна.

Монгол улсын Боксын шигшээ багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан,шүүгчээр О.Мандахбаяр нар ажиллаж байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sodoo 2016-03-12 02:46:51
    tsendbaatart olimpiin avarga oirhon baigaa shuu,
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-11 07:41:55
    баяр хүргэе аварга болоорой
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • Өнөрөө 2016-03-11 03:00:53
    Зүгээр нэг сохор азаар олимп, дэлхийн медальтнууд төрүүлээгүй юм шүү гэдгээ заналтайгаар харуулсан байна ш дээ.
    202.9.41.207
    Мэдэгдсэн Хариулах