"Оюутан цэрэг-2016" хөтөлбөрийн өчигдөр нийслэл болон Дорнод, Ховд, Говьсүмбэр аймагт нэгэн зэрэг боллоо. БХЯ, ЗХЖШ-аас “Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжүүлж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Харин энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд гол онцлог нь орон нутагт хэрэгжүүлэхээр болсон юм.

Их, дээд сургуультай орон нутгийн удирдлагууд "Оюутан цэрэг" хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх тухай хүсэлтийг хэд, хэдэн ирүүлсэн байдаг юм аж.  Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ.

Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. Бүртгэл энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • чи тэнэг арга хэмжээ гэхийн оронд эх орн 2016-08-10 01:49:33
    чи тэнэг арга хэмжээ гэхийн оронд эх орноо батлан хамгаалах үндсэн хуулинд заагдсан үүргээ энхийн цагт биелүүлээч......
    103.50.207.19
    Мэдэгдсэн Хариулах
  • NG 2016-03-11 04:04:45
    eldev daramt garah bol uu heden sar urgelj leh bol 5-j sard 18 hureh huuhed-g daraa jil 2 damjaand yavuulg boloh bol uu
    203.91.114.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2016-03-11 02:46:44
    Энэ тэнэг арга хэмжээгээ болио чээ мангар оюутнууд хичээлээ хийж байвал бол оо
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах