ХДХВ-ийн халдвартай гурван эх амаржжээ

Манай улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдснээс хойш 2014 оны 6 дугаар сарын 04-ний  байдлаар ХДХВ,ДОХ-ын нийт 168 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж бүртгэгдсэн байна. 2013 онд хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол улсад 2013 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 659 хүн, 2014 онд 771 хүн байж болох тооцоолол хийгджээ.

Монгол улсад албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ын халдварын тархалт нийт хүн амын дунд 0.1 хувиас бага, харин  2011 онд хийсэн “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалтын судалгаа”-ны  дүнгээр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн (ЭБЭ) дунд ХДХВ-ын халдварын тархалт 7.5 хувь байсан нь манай улс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын ангиллаар нийт хүн амын дунд ХДХВ-ын халдварын тархалт багатай, харин эрсдэлт бүлгийн хүн амын дунд төвлөрсөн тархалттай орны тоонд шилжсэн байна.

Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.2 хувь буюу 165-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байгаа ба бусад тохиолдлуудын хувьд судалгааны ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдэлийг үгүйсгээд байна. Халдвартай 8 эхээс төрсөн 9 хүүхдэд /1 эх давтан төрсөн/ ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг хийж эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжаагүй болохыг баталсан. 2014 оны тавдугаар сард ХДХВ-ын халдвартай 3 эх төрсөн ба эхээс хүүхдэд ХДХВ-ын халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй аж.

ХДХВ,ДОХ-ын нийт тохиолдлын 81.4 хувь буюу 136-г эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 82.3 хувь буюу 112 нь эрсдэлтэй бүлгийн эрчүүд байна. ХДХВ-ын халдвартай нь тогтоогдсон нийт тохиолдлын 21нь нас барсан ажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-06-25 08:02:59
    ЯНХАН ЭМС, МУНАГ ЭРСИЙН АМЬ ЗАЛГИЖ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ТАХАЛ БОЛ ДОХ МӨН. ХҮМҮҮН ГЭГЧ АМЬТАН БУЗАР ЦЭВРИЙГ ЯЛГАХАА БАЙЖ НОХОЙН ЗАМААР ОРСНЫГ БУРХАН ЦЭЭРЛҮҮЛЖ БУЙ НЬ ЭНЭ ЮМ. БУРУУ СОНСОХГҮЙ Л БОЛ \\\"ҮГҮЙ\\\" ГЭДЭГГҮЙ ЯНХАН ЭМС, МАТЕРИАЛ ГОЛДОГГҮЙ МУНАГ ЭРСИ
  • yu gesen ug ve 2014-06-25 03:54:15
    haldvartai emegtei huuhed olohiin tuld nuhurteiguu hamgaalaltgui sex hiisen gesen ug uu ter nuhur ni yah ni hamaagui um baih daa, haldvar teegch bolgoson baina shdee teheer DOH toi humuus belgevchgui hiigeed l yavaad baigaagiin batalgaa ene baina daa
  • ИРГЭН 2014-06-25 02:47:16
    ЯНХАН ЭМС, МУНАГ ЭРСИЙН АМЬ ЗАЛГИЖ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ТАХАЛ БОЛ ДОХ МӨН. ХҮМҮҮН ГЭГЧ АМЬТАН БУЗАР ЦЭВРИЙГ ЯЛГАХАА БАЙЖ НОХОЙН ЗАМААР ОРСНЫГ БУРХАН ЦЭЭРЛҮҮЛЖ БУЙ НЬ ЭНЭ ЮМ. БУРУУ СОНСОХГҮЙ Л БОЛ ҮГҮЙ ГЭДЭГГҮЙ ЯНХАН ЭМС, МАТЕРИАЛ ГОЛДОГГҮЙ МУНАГ ЭРСИЙГ ...
  • ИРГЭН 2014-06-25 02:37:27
    ЯНХАН ЭМС, МУНАГ ЭРСИЙН АМЬ ЗАЛГИЖ БУЙ ЭНЭ ЦАГ ҮЕИЙН ТАХАЛ БОЛ ДОХ МӨН. ХҮМҮҮН ГЭГЧ АМЬТАН БУЗАР ЦЭВРИЙГ ЯЛГАХАА БАЙЖ НОХОЙН ЗАМААР ОРСНЫГ БУРХАН ЦЭЭРЛҮҮЛЖ БУЙ НЬ ЭНЭ ЮМ. БУРУУ СОНСОХГҮЙ Л БОЛ \"ҮГҮЙ\" ГЭДЭГГҮЙ ЯНХАН ЭМС, МАТЕРИАЛ ГОЛДОГГҮЙ МУНАГ ЭРСИЙГ З