Дэлхийг бүүвэйлэх Б.Номин-Эрдэнийн үдэш
Монголын эмэгтэйчүүд, эхчүүд өчигдөр сайхан үг, сэтгэлийн үгтэй захидал, үр хүүхдийнхээ эрүүл энхийг хүссэн ерөөл, бэлэг гээд олон сайхан зүйлд умбасан гэдэгт эргэлзэх зүйл алга. Ээж, эхнэр, эмэгтэйчүүдээ баярлуулах боложмийг манай дуучид ч олгож олон сайхан тоглолт боллоо. Тэр дундаас бидний монголчууд "Шуранхай"-н гурав хэмээн нэрлэж, дууг нь шимтэн сонсдог Б.Номин-Эрдэнийн "The ethnic moment" тоглолтыг үзсэн ээж нар, тэднийгээ  баярлуулсан бүхний өмнөөс сэтгэлийн цацал өргөх үүрэг  хүлээлээ. 

Манай үзэгчид VIP тоглолт ямар байдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Энэ удаа хоол унд, тоглолтын зохион байгуулалтын талаар бичих нь илүүц. Мэдээж тэр зүйл маш сайн байсан учир. Харин тэрхүү тоглолтын үнэ цэнэ чухам юунд байв, бүүвэйн дуугаар орчлонг зөөллөж, бүхий л насандаа үрээ гэх сэтгэлтэй эхчүүдэд дуучин бүсгүй юу үзүүлэхийг хичээв гэдэг сонин, бас сайхан байсныг онцолъё.

Монголыг тамгалах уртын дууг хэрхэн дуулж буйг хүн бүр шимтэн сонсдог гэдэгт эргэлзэх зүйл алга.



Хэд хоногийн өмнө дуучинтай нүүр тулсан юм. Сэтгүүлчид хэрэгт дуртай, таньдаг нэгнээсээ асууж тодруулж, хүссэн мэдээллээ авч явдаг  хүмүүс. Тэр зангаараа асууж, тоглолт нь хэр бэлтгэл хангасан талаар цөөн хором ярилцаад амжсан. Их л сэтгэл өөдрөг бас итгэлтэйгээр "Бүх зүйл болж байна. Одоо ч алзахгүй" хэмээн хэлсэн. Тоглолтыг үзээд өөртөө яагаад тийм итгэлтэй байсныг мэдэрч билээ. Шуранхайнхан бүгд ээж болж, амьдарлын их далайд хөл тавьсан. Гэхдээ л тэд урлаг хэмээх их айлаас огт холдоогүйн жишээг Б.Номин-Эрдэнээс харж болох юм. Энэ үүргээ Үүрийнтуяа, Эрдэнэчимэг нар ч нэр төртэй биелүүлж яваа. Тэдний дуулах ур чадвар , хоолойн цар хүрээ, дэлхийд Монголыг тамгалах уртын дууг хэрхэн дуулж буйг хүн бүр шимтэн сонсдог гэдэгт эргэлзэх зүйл алга. 



Тоглолтын эхэнд хайртай гэдгээ илэрхийлж ээжийгээ, ханийгаа үнсэх үүрэг хөтлөгч өгснөөр үзэгчид биелүүлсэн. Тэр мөчөөс үзэгчид болоод дуучны хооронд амьд холбоо үүсч, монгол ардын дууг уянгалуулан сонсож, хамтдаа дуулж цэнгэлээ. Дуучин бүсгүйн ээж нь монголчуудынхаа эрүүл мэндийн манаанд үл ажран зүтгэсэн буурай байдаг юм байна. Охиныхоо донжтой нь аргагүй дуулахыг ажин буй ээж дотроо элдвийг тунгаан, бас бахархан суугаа харагдав.

"Миний охины сайн сайхан ява үзэгч та бүхэн, монголчуудын минь буян" хэмээн хэлж охиндоо амжилт хүсссэн. 

Охиныхоо тайзны гоёлыг урласан  ээжийгээ үзэгчдийн өмнө урьсан. Хайртай ээж нь "Миний охины сайн сайхан яваа нь үзэгч та бүхэн, монголчуудын минь буян" хэмээн хэлж охиндоо амжилт хүссэн. Ээж, охин хоёр бие биедээ аз жаргал хүссэн сайхан мөчид сэтгэл догдолж, нулимс унагаагүй хүн үгүй болов уу.



Урлаг гэдэг чадвартай, авьяастай нэгэн хэсэг хүмүүсийн ажил мэт боловч үр дүн, үйл хэрэг нь гурван сая монголчууд хийгээд дэлхийн урлагт элэгтэй хүн бүхэнд хамаатай байдаг нь гайхалтай. Бид мэднэ дээ, дэлхийг байлдан дагуулсан "Аватар" киног. Дуучин Б.Номин-Эрдэнэ тэр киноны Авартарчуудын дуу хоолойг оруулсан юм билээ. Дахиад нэг үзээд сайн сонсоорой, монголчууд аа. Дууч ардын гайхалтай дуучин охин дэлхийд ингэж үнэлэгдсэн гэдгийг бид мэдээгүй л явж шүү.


 

"Монгол ээж нар үрээ бүүвэйлж өсгөдөг. Би бүүвэйн дуугаа үргэлжлүүлж, Монголыг, дэлхийг бүүвэйлэх болно" хэмээн ам бардам хэлсэн дуучин Б.Номин-Эрдэнийн хүсэл мөрөөдөл биелж, монголчууд сайхан дуучнаараа бахархан суух өдөр ойрхон байх болтугай.

Тоглолтын явцад ээж нар, эмэгтэйчүүдэд олон сайхан гэнэтийн блэг барьсан. Монгол бүсгүй дэлхийн брэнд бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөөр хичээн ажиллаж байгаа юм билээ. “Seaberry Farm Project” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа чадварлаг дуучны уран бүтээлийг дэмжин, түүний тоглолтыг үзэхээр ирсэн зочдоос азтан шалгаруулан бүтээгдэхүүнийхээ дээжийг өгсөн.



Баяр бахдал, инээд хөөр цалгисан баярын өдөр Б.Номин-Эрдэнэтэй хамтдаа дуулж, шуранхайлсан сайхан үдэш. Үнэ цэнэтэй, тансаг, уянгалаг яруу сайхан үдэш. 

Монголын хоол урлахуйн нийгэмлэг дуучин бүсгүйн уран бүтээлийг дэмжин, зочдод хоол урлаг гэдгийг харуулсан юм.

Эх сурвалж: mass.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.