Э.Алтаншагай: 1072 хувьцааг эрх баригчид улс төрийн зорилгоор ашиглаж байна
УИХ-д 2008-2012 онд нэр дэвшигчид иргэн бүрт "Эх орны хишиг” хэмээн 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Тэд сонгогдсоныхоо дараа 500 мянган төгрөгийг нь иргэн бүрт өгсөн. Тэгэхдээ cap бүр 21 мянган төгрөгөөр олгосон. Харин үлдсэн нэг сая төгрөгт нь “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг өгсөн. Ингэж л Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай болсон. Гэвч өнөөдрийг хүртэл хувьцааны ногдол ашгийг хүртээгүй. Тэгвэл тэр 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж эхэлсэн байна. Энэ талаар “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаапах төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Э.Алтаншагайгаас тодрууллаа.
 
1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн иргэдийн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулахгүй юу?
Иргэд манай байгууллагад хандаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжаалахыг хүсч, өргөдөл өгч эхлээд гурван сар болж байна. 2011 оноос хойш “Эх орны хишиг иргэн бүрт” уриатай УИХ, Засгийн газрын тогтоолууд гарч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаанаас 20 хүртэлх хувийг буюу 1072 ширхгээр иргэдэд эзэмшүүлээд таван жил өнгөрч байна. "Эх орны хишиг” буюу зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг олгох санал санаачилгыг одоогийн эрх барьж байгаа АН-ын ажил гэдгийг иргэд мэдэж байгаа. Тухайн үед хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  2010-2012 онд оюутан байсан иргэд 1072 ширхэг хувьцааныхаа оронд нэг сая төгрөгийг төрөөс авсан. Үлдсэн 2.5 сая орчим иргэний 1072 хувьцааг эрх баригчид улс төрийн зорилгоор ашиглаж байгааг таван жилийн турш иргэд үзлээ, харлaa. Тиймээс хувьцаа эзэмшигчдийн үндсэн эрхийг зөрчсөн энэ үйлдлийг шийдэж өгөхийг иргэд хүсч байна. Мөн энэ 1072 ширхэг хувьцааг өнөөдөр Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг олгооч ээ гэдэг өргөдлийг өгсөөр байна. Бид өргөдлийг цуглуулж, төрийн эрх барих дээд байгууллагуудад нь шилжүүлж байгаа.
 
-Иргэд 1072 ширхэг хувьцаа өөрийнх нь нэр дээр байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?
-Иргэдэд 1072 ширхэг хувьцаа байна уу, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай юу гэдгээ мэдэхийн тулд үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn цахим хуудсанд хандах хэрэгтэй. Тухайн иргэн хувьцаа эзэмшигчдийн тоонд бүртгэлтэйгээс гадна үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид данстай байвал хувьцаагаа арилжаалах өргөдөл өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар 800 гаруй мянган иргэн үнэт цаасны дансаа албан ёсоор нээлгээд баталгаажуулаад хувьцаагаа өөрийн нэр дээрээ авчихсан байна.
 
-Хэрвээ үнэт цаасны төвлөрсен хадгаламжийн дансанд бүрттэлгүй бол хэнд хандах вэ. 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн иргэд өргөдөл өгөхдөө ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
-Хэрвээ үнэт цаасны дансанд бүртгэлгүй бол манай ТББ-д хандах хэрэгтэй. Манай байгууллага Монгол Тайваний төвийн байранд байрладаг. Өргөдлийн эх хувь маягт нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Санхүүгийн зохицуулах хороо, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлагад гэсэн сонголттой байна. Тухайн иргэн өргөдөл гаргахдаа өөрийн иргэний үнэмлэхний хуулбарыг хамт нь авч ирэх ёстой. Захиран зарцуулах гэдэг нь Хөрөнгийн биржээс нэмж хувьцаа худалдаж авах, өвлүүлэх, гэрээслүүлэх, бэлэглэх, барьцаанд тавих эрхийг нээж өгч байна гэсэн үг. Өмнө нь бид 508 хүний өргөдлийг Засгийн газар руу шилжүүлсэн бол одоогийн байдлаар 500 хүний өргөдлийг пшлжүүлэхээр бэлтгэж байна.
 
-Засгийн газар руу шилжүулсэн өргөдлийн хариу ирсэн үү?
-Өргөдлийг Засгийн газар руу шилжүүлээд нэг сарын дараа хариу ирдэг. Одоогийн байдлаар нэг сарын хугацаа дуусаагүй байгаа болохоор ямар нэгэн хариу ирээгүй байна. “Эрдэнэс тавантолгой” ХК өнөөдөр ашигтай ажиллаагүй учраас хувьцааг нь арилжаалах шаардлагатай гэж хүмүүс ярьдаг. Гэтэл энэ компани өнгөрсөн хугацаанд улстөрчдийн хэрүүлээс болоод төмөр замаа ч тавьж чадаагүй байна. Мөн өмнө нь 300 гаруй мянган иргэнд нэг сая төгрөгийг нь өгөхдөө БНХАУ-ын Чалко компаниас 350 сая ам.долларын зээл аваад оронд нь нүүрсээ нийлүүлье гэж гэрээ хийсэн. Тиймээс ашигтай ажиллаж чадаагүй байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар 230 сая ам.долларын нүүрсээ гаргаад дарчихсан. Одоо 120 сая ам.долларын өр үлдсэн. Өртэй компани ногдол ашиг өгөхгүй. Гэхдээ иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшсэн л бол энэ хувьцаагаа өнөөдөр албан ёсоор захиран зарцуулах эрхтэй. Энэ эрхийг Үндсэн хууль, Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлээр олгогдсон эрх гэх мэтчилэн баримт бичгүүдээр баталгаажуулж өгсөн байгаа. Тиймээс иргэд энэ эрхээ эдлэх л ёстой.

Монголын мэдээ
Ц.Батзул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2016-03-25 09:18:29
    """"-Хэрвээ үнэт цаасны дансанд бүртгэлгүй бол манай ТББ-д хандах хэрэгтэй.""" ---ГЭДЭГчинь юу гэсэн үг вэ ТББ-данс нээдэг юм уу,
    182.160.2.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-03-10 05:09:51
    Ямар ч ашиг олоогүй ТТ - оос ямар ашиг хуваарилах тухай яриад байгаа солиот вэ энэ чинь. Бас л нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх гэсэн коммунистуудын бууны ...
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах
    • Hmm 2016-03-13 15:47:22
      Ashig huvaarilah gej yariagui l bh shig bhiin, unshsan yumaa oilgochihood hun doromjilbol yadan yum be???
      60.247.109.210
      Мэдэгдсэн Хариулах