Өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр дахин бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж хоёр жилийн дотор 30 мянга гаруй хүн өвчилсөн. 2016 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 3000 хүн өвчилсөн хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар хэлж байна.
Он гараад өвчлөл хэсэг намжсан ч цагаан сараас хойш эрс нэмэгдсэн гэдгийг эмч нар хэлж байна. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод байгаа иргэд заавал хийлгэх шаардлагатай аж. Улсын хэмжээнд 70 мянган дооз вакцин байгаагаас 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ.
Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Б.Сансар
olloo.mn