“Зугаатай зун 4” номон дээр гарсан алдаа нь БШУЯ-тай огт холбоогүй
“Эмпати-Ертөнц” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Зуны зугаатай 4” номонд  газрын зураг дээр  Монгол  улс байхгүйгээр үл барам хятадын газар нутгийн нэг хэсэг болгож зурсан зураг оруулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа.  Энэ асуудлыг иргэд  БШУЯ-тай холбож, тус яамнаас хэвлүүлсэн ном хэмээн ойлгож бухимдлаа илэрхийлсэн. Тэгвэл энэ ном БШУЯ-тай ямар ч холбоогүй бөгөөд “Эмпати-Ертөнц” компаниас тус яаманд  тайлбар бичиг ирүүлсэн байна.

Уг бичигт  “Манай байгууллагын  эрхлэн гаргасан “Зугаатай зун 4” номын 53-р хуудсан дахь дэлхийн газрын зураг нь Wikipedia нэвтэрхий толь бичиг дээр “Reign of steel”буюу монголоор “Гангийн ноёрхол” нэртэй комьютер  тоглоомын хуудсан дээрх зураг байсныг www.google.com-аар дэлхийн газрын зураг гэж хайн  хэвлэлтэд оруулсан нь манай дизайнерын буруутай үйлдэл байсан тул эрхэм хүндэт уншигч, эцэг эхчүүд, хүүхэд багачууд ард түмнээсээ хүлцэл өчиж уучлал хүсч байна.

Дээрх хэвлэлийн алдаа нь манай дизайнерийн хариуцлагагүй буруутай үйлдэл бөгөөд хэн нэгний захиалгаар ямарваа  нэгэн улс төрийн сэдэл, эрх ашгийг агуулаагүй болно. “Зугаатай зун 4” номон дээр гарсан алдаа нь 100 хувь “Эмпати сургалт, зөвлөгөө” хэвлэлийн газрын гаргасан алдаа бөгөөд БШУЯ-тай огт холбоогүй юм.Тус ном 500 ширхэг хэвлэгдснээс 284 ширхэг нь борлогдож 143 ширхэг нь агуулахад байсан бөгөөд номын дэлгүүрүүдэд байсан 73 ширхэг номыг нэн даруй буцаан татсан” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-02-01 03:34:56
    зарим залуусын хэт мэдэмхийрэл бүхнийг чаддаг болсон мэт ойлгодгийн хар гай энэ шүү энэ компани залуучуудаа төлөвшүүлж төлөвшүүлхэд анхаарах хэрэгтэй дээ
  • CHINA ZAHIALGA 2014-06-25 02:23:31
    CHINA ZAHIAGA ULDSEN NOMUUDIIG NI BOLON HEVLEGDSEN NOMUUDIIG USTGAH HEREGTEI. NOM BOL TUUH BOLJ ULDEH UCHIR HOJMIIN UDUR DAHIN HEVLEGDEHGUI GEH BATALGAA BAIHGUI. IIMERHUU HYANALT TAVIH ALBA NEGJ GEJ BAIDAG BOLU.