О.Магнайгийн албатууд цусаа гартал зодолджээ
ШӨХТГ-ын дарга О.Магнай­­гийн албатууд хоо­рон­доо зодолдож шүүх цаг­даа дээрээ тулжээ.

Тодруулбал Онцгой байд­лын Ерөнхий газар энэ са­рын 20-ны өдөр 10 жи­лийн­хээ ойн хүрээнд Шадар сайдын харьяа зур­гаан агент­лагуудын дунд спортын тэм­цээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд ШӨХТГ-ын баг хамт олон хоёрдугаар байрт шалгарч шагналаа угааж наргисан аж. Гэтэл энэ үеэр тус газрын нэгэн дарга согтуурч Улсын ахлах байцаагч У.Батсуурь руу стакан шидэж биед нь гэмтэл учруулсан байна. Зодуулсан байцаагч эл зо­дооны хэргийн талаар гом­долтой хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэл­тэст гомдол гарган дээрх даргад эрүүгийн хэрэг үүс­­­гүүлжээ.

Эл зодооны хэргийг ШӨХТГ-ынхан ихэд нуу­цалж мэдээллийг га­дагшаа гаргахгүй байх үүргийг О.Магнай даргаасаа авч амаа хамхиж байгаа аж. Тиймээс бид дараагийн дугаартаа ажилтнаа зоддог дарга хэн бэ гэдгийг мэдээллэх болно.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Цогт 2014-06-25 03:39:06
    Баас хатавч өмхийгөө гэж ардчилагч нар хичнээн дарга сайд боловч гудамжны хулигаан зангаа орхихгүй юм даа.
    112.72.13.19
    Мэдэгдсэн Хариулах