Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурал маргааш болно. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр улсын яллагчаас Л.Гансүхэд таван жил, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүүд долоон жил, тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяад долоон жил таван сарын хорих ял оноох санал гаргасан байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан cap хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан юм.
Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөсөн. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм. Дээд шүүхийн хурал хоёрдугаар сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилж, маргааш болохоор товлогдоод байна.
Монголын мэдээ