Хулгай дээрмийн гэмт хэргийн гаралт буурахгүй байна. Мөн хамгийн цөөн үйлдэгддэг банк дээрэмдэх гэмт хэрэг ойр ойрхон гарах боллоо.
Саяхан  "Сод Монгол" шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, 300 мянга гаруй төгрөгийн орлогыг гар утастай нь дээрэмдсэн хэрэг Төв аймгийн Аргалант суманд гарсан. Уг хэргийг үйлдэгч таван залууг Цагдаагийн байгууллага шуурхай ажилласны үр дүнд хугацаа алдалгүй барьсан.

Тэгвэл тус дээрмийн хэрэг гардаг өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хажуугийн "Төрийн банк"-ийг зэвсэгтэй этгээдүүд дээрэмдсэн ажээ. Гэмт этгээдүүд банкнаас хоёр сая төгрөг дээрэмдсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллан гэмт хэрэгтнүүдийг баривчлахад Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат 30 настай, эрэгтэй Г гэгч нь бусадтай бүлэглэн, галт зэвсэг ашиглан  дээрэм хийсэн байжээ. Эл хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-09 11:30:08
    Баячуудын мөнгийг дээрэмдэхэд яадгын
    27.123.214.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Амараа 2016-03-09 09:04:50
    Хэ хэ, үхэхээ унтахын чинээ санадаг үхэр монгол гэж энийг хэлж байгаа юм ш дээ. Буутай дээрэмчнийг нам цохиод л барьж өгч байдаг. Ккккк.
    202.9.40.111
    Мэдэгдсэн Хариулах
  • эмч 2016-03-09 08:11:38
    дотор нь байсан үйлчлүүлэгч буутай хүнийг нь нам цохьж барьсан шүү дээ өөрсдөө барьсан юм шиг
    119.40.103.130
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2016-03-09 07:26:09
    2 hon say tugrug.Yamarch medeelelgui bolovsrolgui teneguud yum hugjuud baihad haanaas garch ireed bnaa.
    202.21.106.142
    Мэдэгдсэн Хариулах
    • MGL-d 2016-03-10 04:26:29
      хөдөөнөөс
      103.14.36.18
      Мэдэгдсэн Хариулах