Өнөөдөр болох үйл явдлууд
11:00цагт: Монголын Залуучуудын холбооны 2 давхарт МЗХ-МЗБНХ / Монголын Залуу Багш Нарын Холбоо/ хамтран ажиллах хэвлэлийн хурал хийнэ, санамж бичиг байгуулна

11:30 цагт: Үндэсний мэдээллийн төвд МУБИС-аас “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН БАГА БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” 2016 олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний үйл ажиллагаатай танилцана. Хаяг: 19-р хороолол, Таван богдын хажууд, 51-260311

14:00 цагт:  Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын сэтгэл зүйч Х.Оюунтуяа Хараа хяналтгүй хүүхэд , гэр бүл ,хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн зөвлөгөөний талаар ярилцлага өгнө. Хаяг: Улаанбаатар чуулга Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар. Утас: 91191046

15:00 цагт: Төрийн орон сууцны корпорациас Монгол ньюс мэдээллийн төвд "Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам"-ыг танилцуулна.

15:00 цагт: Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага МЗХ-ны Залуус танхимд болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна. Холбогдох утас: 88020633, 99780090
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.