“Хан Ресурс” компанитай хийсэн хэлэлцээ амжилттай боллоо
АНУ болон Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэлээ.

2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин 5 удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам. доллар болоод байсан төлбөрийг Засгийн газрын ажлын хэсгийн хэлэлцээний үр дүнд  70 сая болгон бууруулж чадлаа. Энэ мөнгө төлөгдөж дууссанаар хоёр талын маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа. Төлбөрийн асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, хоёр тал маргаанаа татан аваад төлбөрийн эцсийн дүн дээрээ тохирч чадсанд Ерөнхий сайд ажлын хэсэгт орж ажилласан Төрийн нарийн бичгийн дарга нарт талархал илэрхийлээд, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байсан Монгол Улсын төлөх ёстой 106 сая ам.долларыг хоёр талын хэлэлцээрээр 70 сая болгон бууруулсан Засгийн газрын ажлын хэсгийг Ерөнхий сайдын баталсан удирдамжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнэлээ.

Монгол Улсын нэр хүндийг олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө сөргөөр харуулж ирсэн энэ асуудал эерэгээр шийдэгдэж байгаа нь ойрын үед олон улсын санхүүгийн зах зээл дээр хийх идэвхтэй үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Зургаан жилийн турш үргэлжилсэн Хан ресурс компанид төлөх төлбөрийн асуудлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан Засгийн газрын ажлын хэсэг, АНУ, Канадад суугаа Элчин сайдууд, элчин сайдын яамдын идэвхтэй үйл ажиллагаанд тадархаж буйгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard  2016-03-29 04:52:21
    bayr neg udaa ih zuv ym hiisen bna da ter geree tsutsalj harin ter geree hiisen huneer ni tuluul anh ter gereeg ymar hun hiisen ym bol
    202.179.31.32
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2016-03-09 06:24:04
    litseencee hedee3eer avsan ymbeeee heden togrogniii horongo oruuulsan ymbeee ard tumend medeeeleeecheee gereee hiiisen novshnuuuda...
    103.229.121.59
    Мэдэгдсэн Хариулах
  • ха 2016-03-08 23:54:42
    юунийчин хэлэлцэрамжилттай болсон гэж донгосоод байгаа юм бэ? Тэр балаг тарисан новшнуудаар төлүүлээч ээ
    202.9.40.6
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-03-08 08:57:13
    гэрээ байгуулчихаад улс оронд гай тарьсан МАН -ын мангаруудаар өрийг төлүүлээч дээ
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-08 06:38:52
    МАН намын хийсэн ажил шдээ орос ах нарт өгөх гээд
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • guest 2016-03-07 15:49:03
    Ийм их өрөнд оруулсан хүмүүсийг нь олж хариуцлага тооцоочээ!!!!
    66.199.36.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Түвшин 2016-03-07 12:29:17
    Яасан гэж газар нутгаа ухуулаагүйн төлөө мөнгө төлдөг байнаа.гэрт орж ирээд цай өгөхөөр уучихаад гарсан хойноо аягыг нь авья гэж хэрүүл хийж байгаатай ижил юм ...
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Шагдарсүрэн 2016-03-07 09:30:57
    Канадууд үнэн унжуу юм аа, дөнгөж 30 хувиар буулгаж байхад манай орос ах нар 98 хувийг нь чөлөөлж хүчингүй болгодог ш дээ.
    202.9.41.11
    Мэдэгдсэн Хариулах
  • mon 2016-03-07 08:50:33
    Ийм их өрөнд оруулсан хүмүүсийг нь олж хариуцлага тооцоочээ!!!!
    202.170.68.20
    Мэдэгдсэн Хариулах