786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ
2016 оны гуравдугаар сарын 03-05-ны өдрүүдэд нийт нутгаар болсон гамшигт үзэгдлийн үеэр 15 аймаг, нийслэлийн 42 сум, 4 дүүрэгт 76 удаагийн дуудлагаар ажиллаж сураггүй болсон 136 иргэн (үүнээс 15 малчин малтайгаа шуурганд уруудсан)-ээс 134 иргэнийг эсэн мэнд олж (Баян-Өлгий аймгийн Буянт сум, Говь-Алтай аймгийн Цогт суманд малдаа явсан тус бүр 1 иргэн, нийт 2 иргэн осгож нас барсан), 652 зорчигчтой 159 автомашин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 202 албан хаагч, 32 автомашин, цагдаагийн байгууллагын 175 албан хаагч, 45 автомашин, орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагын 385 иргэн, 78 автомашин, автозам арчлалтын компанийн 160 хүн, үйлчилгээний 23  автомашин, 62 машин механизм, нийт 922 хүн, 240 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bataa 2016-03-21 00:49:13
    Óëñ ºð çýýëýíä áàéãààãèéí íýã èëðýë ýíý íýã õýñýã òººð÷ íºãºº õýñýã òºñâèéí ìºí㺺ð õàé...
    112.72.12.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-03-08 03:03:16
    МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХҮМҮҮСИЙН АМЬ НАСЫГ АЮУЛД ОРУУЛЖ БАЙГАА ЖОЛООЧ БАЙГУУЛАГАД ТОРГУУЛЬ НООГДУУЛЖ ЗАРДЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭЭЧ ЭЭ. АРД ТҮНИЙГ ХАМГААЛАХ ГАЗАР БАЙНА УУ.?
    203.194.114.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-07 07:54:03
    Хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр гарсаар байтал явсан хүмүүсээс зардлыг нь төлүүл, ОБГ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалттай авсан
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах