Цахим гарын үсэгтэй болгох бэлтгэл ажил хангагджээ
Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл хийгдэж дуусчээ. Иймээс ирэх  долоо хоног буюу гуравдугаар сарын 14-өөс иргэд байгууллагуудад цахим гарын үсэг олгоход бэлэн болжээ. Цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох бөгөөд дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж, гарын үсгээ авах ёстой гэнэ.

2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн гэх тоо бий. Иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болговол гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах шаардлагатай иргэдэд чухал хэрэгцээтэй болно. Нэг үгээр бичиг цаасны ажлаа компьютерийн цаанаас хоёр талаасаа шийдэх боломжтой болно гэсэн үг.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.