Б.Сумъяаг 40 сая төгрөгөөр шагналаа
Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпод оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа өвлийн олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм.Тэрбээр 17 насандаа өвлийн олимпоос алтан медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон. 

Тэгвэл өвлийн олимпийн анхны аваргыг төр засгаас 40 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт  нээлтээ хийсэн Монголын бүх ард түмний 14 дүгээр наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40, түүний дасгалжуулагч Д.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнаж, гардуулан өгсөн юм.

Тэрбээр Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай нэг баг болж, гүйлтийн тэшүүрийн ойрын зайн уралдаанд аваргалсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GANAA 2016-03-07 10:20:37
    Бичлэг нь байна уу? Үзмээр байна....
  • Зочин 2016-03-07 06:16:03
    Манай улсад спортын өндөр амжилт гаргасан хэд хэдэн Сумьяа байна аа даа, залуучууд минь охин хүүхэд гарвал Сумьяа гэж нэр өгвөл зохилтой