Төмөр замын талаар хэлэлцэхийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооныхон өчигдөр хаалттай хуралдлаа. Тэд Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулж  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг  хаалттай хэлэлцсэн юм.

Хаалттай хэлэлцсэнийг  Зам тээврийн сайд А.Гансүх “Нууцын зэрэглэлтэй олон материал дэлгэх учраас хаалттай хурал­дуулах ёстой” гэж тайл­барласан.  Хаалттай хуралдаан маргаан мэт­гэлцээнтэй, ширүүхэн өрнөсөн бололтой.  Ялан­гуяа,  МоАХ-ын гэх хэсэг гишүүд тогтоолын төслийг  дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.  Р.Бурмаа гишүүн, салбарынх нь  сайд А.Гансүх нар  төмөр замын цариг нарийн биш өргөн байх ёстой гэдгийг хатуухан хэлсэн сурагтай. Гэсэн ч гишүүдийн олонхи  “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болжээ.

Хаалттай хуралдааны дараа зарим гишүүд бухимдлаа илэрхийлж байсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Бурмаа “Давхар дээлтэй дөрвөн сайд, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн төслийг дэмжлээ” гэсэн юм.  Эх сурвалжийн мэдээлснээр  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар ба­римт­лах бодлогын хэрэг­жилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төмөр замын салангид гурван гарцтай байсан бол олон улсын долоон гарцтай болохоор зааж өгсөн байна. Гэхдээ эдгээр нь нарийн царигт суурилсан уу, өргөн царигт суурилсан уу, мөн аль царигийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд илүүтэй дэмжсэн гэдэгт ги­шүүд тодорхой тайлбар өгсөнгүй. Үндсэндээ хуралдаан хаалттай болсон гэх тайлбараар халхавч хийлээ. Хурал­дааны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нараас зарим зүйлийг тодруулсан юм.

 

Б.Гарамгайбаатар: Баримт бичигт өөрчлөлт ороогүй

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд төмөр замын царигийг ямар байхаар тусгасан юм бэ?

-Хэлэлцэх эсэхийг шийдсэн болохоос царигийн талаар тодорхой яриагүй.

-Хаалттай хуралдсан шалтгаан нь юу вэ?

-Энэ бол горимын санал. Горимын саналыг гишүүд дэмжсэн учраас хаалттай хэлэлцсэн.

-Байнгын хороодын гишүүд энэ төсөлд ямар байр сууринаас хандаж байгаа бол?

-Гишүүдийн өөрсдийн байр суурь, мэдээллээр асуулт асууж хариулт авлаа.

-Царигийн тоог нэмсэн гэх юм?

-Нэгэнт хаалттай хэлэлцүүлэг учраас ил тод тайлбар өгөх боломжгүй.

-Бодлогын баримт бичиг бүхэлдээ шинэчлэгдэж байна уу. Эсвэл цөөн тооны өөрчлөлт оров уу?

-Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс өргөн царигтай байна. Бизнесийн зориулалтаар ашиглах төмөр замыг тухай бүрт нь Засгийн газар оруулж ирнэ гэсэн зарчмаар явж байна.

-Салбарын сайд нь дэмжихгүй гэхээр чуулганы хуралдаанд Ерөнхий сайд өөрөө танилцуулах болж байна уу?

-Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Ерөнхий сайд өөрөө ахлагч нь шүү дээ.

 

Ж.Энхбаяр: Ерөнхий сайд А.Гансүхийгээ гуйгаад сууж байна

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-2010 онд УИХ Төмөр замын талаар баримтлах бодлогоо гаргасан.  Энэ бодлогоо хурдан хэрэгжүүлэх талаар ярьж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга сайд хоёр жилийн дотор баруун, зүүн талын 1000 гаруй км замыг барьж дуусгана гэж байсан.  Гэтэл өнөөдөр нэг км байтугай нэг метр ч зам тавигдаагүй, улс төрийн маргаан өрнөсөн хэвээр байна.  Нийгмийг талцуулсан, улстөрийн нэвтрүүлгүүд явж байна.  Нэг нэгнээ эрлийзээр нь дуудаж, Монгол Улсаа хоёр хуваасан, улстөржсөн зүйл. Үндсэндээ АН доторхи улстөрийн тэмцэл, фракц, хоорондын зөрчил эрээ цээрээ алдаж байна. Сая гэхэд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл орж ирэхэд салбар хариуцсан сайд нь энэ бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайд нь гуйгаад сууж байна. 

-Тогтоолын төсөлд зургаан хэсгээр нарийн царигтай төмөр тавьж, өмнөд хөрш рүү бүтээгдэхүүнээ гаргана гэсэн заалт байгаа юм уу. Энэ асуудал маргаан дагуулаад байгаа?

-2010 оны төмөр замын талаар баримтлах бодлогыг анхааралтай унш.  Бодлого гарчихсан. Харин одоо хэрэгжилтийг хангах хэрэгтэй. Хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар хийх үүрэгтэй.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД 2014-06-25 11:34:35
    changaaj umniin goviig dahin hezee ch sergeheergui notstoi hor urshig tarisniih ni tuluu ih hurliin gishuunees ni erguulen tataj, huuli busaar olson buh hurungiig ni ulsiin bolgoh ni zuid niitseh bno.
  • АРД 2014-06-25 11:34:15
    Jonhuu battulga bol Mongol ulsad nuhuj barshgui hor urshig tarisan mash onts notstoi ayultai etgeed yum shuu. Hezee ch barigdahgui tumur zam gej heden shoroo ovoolj 55 saya usd idsen, ulsiin hamag ungutei uudtei niitdee 1 mlrd usd –r unelegdeh maxipmeks,
  • АРД 2014-06-25 11:33:58
    yaagaad ve gevel Mongoliig hurdan hugjihiig oros ch gesen china ch gesen usa ch gesen japan ch gesen EU ch gesen bugd husehgui bgaa... bi buhel buten 6 jil 2008 onoos eniig hooloigoo suutul helsen, eh ornoo gesen bid nar shig humuus hujaa gej adlagdaj, eh
  • АРД 2014-06-25 11:33:36
    Uragshaa nariin tsarigtai tumur zam tavih ni oros-t bolood china-d ashiggui,harin MONGOLD ASHIGTAI, urgun tsarigtai tumur zam tavih ni oros bolood china-d ashigtai, harin MONGOLD ASHIGGUI gedgiig 1-r angiin huuhed ch oilgono.
  • Баатар 2014-06-25 09:07:57
    Нарийн царигаар монголын нүүрс урагш зөөгдөнө. Хятадын мөрөөдөл наашаа зөөгдөнө.
  • demjixgui 2014-06-25 04:24:21
    олон улсын гарц гэж бичсэн нь инээдтэй санагдлаа,,, бүгд хятад руу гарч байгаа биз дээ,,, дэмжээд хэрэггүйл ш дээ,,, энэ талаар боловсрол сувгаар эрдэмтэд зарим хүмүүсийн саналыг гаргасан дэлгэрэнгүй нэвтрүүлэг гарсан даа... улс орны ирээдүйг боддоггүй, а