Төв аймгийн Аргалант сумын "Сод Монгол" шатахуун түгээх станцын түгээгчийг зодож, орлого 300 мянга гаруй төгрөг, гар утсыг нь дээрэмдэж зугтаасан хэрэг энэ сарын 6-ны өдөр гарчээ. Гэмт этгээдүүд суудлын цагаан машинтай таван залуу байсан байна.
Уг үйлдлийг улсын хэмжээнд зарлан мэдээлж, гэмт этгээдүүдийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад нь саатуулан дайчлан баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж буй 21 настай, эрэгтэй Д, 18 настай эрэгтэй Б, О, Г, Ч нарыг шалгаж эхэлсэн байна.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn