Өнөө шөнө хэсгээс гарахын төлөөх тулаанууд болно
Өнөө шөнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Е, F хэсгийн тоглолтууд болох учиртай. Шөнийн 00:00 цагаас F хэсэгт Нигерийн шигшээ баг хэсгийг тэргүүлэгч Аргентинтай тулах ёстой. Өмнөд Америкын төлөөллийн хувьд эхний хоёр тойрогтоо хожиж, хэсгээ тэргүүлж байгаа. Хэрвээ энэ тоглолтод хожиж чадвал хэсгээс нэгээр гарах юм. Харин Негирийн шигшээд ердөө л тэнцээ хангалттай. Хэрвээ хожиж гэмээнэ хэсгээс нэгээр гарах юм.  Тэгвэл нөгөө талд багахан найдвар тээж байгаа Ираны шигшээ баг нутаг буцах нь тодорхой болсон Боснитой тулна. Иран хожиж чадвал
нөгөө тоглолтоос шалтгаалж хэсгээс гарах эсэх нь шийдэгдэнэ.
 
Тэгвэл шөнийн 04:00 цагаас болох тоглолтууд ч гэсэн яаж ч магадгүй байгаа. Хэсгийг зургаан оноотой тэргүүлж байгаа Францын шигшээ баг гурван оноотой удаалж байгаа Эквадортой тоглоно. Франц хожигдсон ч гэсэн бөмбөгний зөрүүгээр хэсгээ тэргүүлэх учиртай. Харин Эквадор хожих юм бол хэсгээс гарах боломж нь маш өндөр болно. Гэхдээ нөгөө талд Швейцарийн шигшээ баг “хомоол хамагч” Гондурастай тулах учиртай. Энэ тоглолтод Швейцарчууд заавал хожиж байж хэсгээс гарах эсэхээ шийдэх юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.