Сүүлийн жилүүдэд “Эх орны хишиг”-ээс эхлээд манай улсын халамжийн бодлого хэтэрсэн үү гэхээс багадаагүй. Өөрөөр хэлбэл, “Та гэртээ ажил хийхгүй сууж бай, бид мөнгө өгье” л гээд байгаа. Энэ нь мэдээж ард түмнээ бодсон хэрэг огтоос биш. Түүнээс гарах сэтгэлзүйн, эдийн засгийн болон нийгмийн үр дагавруудыг нарийн тооцоогүй учраас дээрх халамж амьдралд нь тус болохоос илүү ус болдог. Тэгвэл нөгөө л улс төрийн намуудын сонгуулийн ээлжит “шоу”ны нэг болох оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудал аль хэдийнэ тэднийг “хорлоод” эхэлчихсэн байна. Учир нь нийгмийн тэргүүлэгч түүчээ байх ёстой оюутнууд маань төрөөс тэтгэлгээ нэхэж жагсах дээрээ туллаа. Уг нь тэд халамжийн мөнгө аваад суух нийгмийн төлөөлөл биш. Харин хийж бүтээх урам зоригоор жигүүрлэсэн, гэрэл цацруулсан залуу үе.

Гэтэл улс орны ирээдүйн боловсон хүчин, гол залуур болж явах учиртай “оюунтан”-ууд ийнхүү тэргүүлэн энэ хаврын синдромыг эхлүүлж байгаа нь харамсалтай. Тэдний энэхүү үйлдэл өнөөх бэлэнчлэх сэтгэлгээ гүн бат сууж эхэлж байгаагийн нэг шинж тэмдэг гэж харагдаж байгаа юм. Тэдэнд ажил хийх боломж байсаар байтал төрөөс өгдөг 70 мянгыг хүлээж, аав ээжийнхээ халаасыг “сэгсрээд” сууж байгаа нь нууц биш.  

Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болсон байгууллагынхаа хувьд Монголын нийт оюутнуудын өмнөөс дуугарах нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь авч узэхэд тэтгэмж тэтгэлийг өгсөнгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд арай л өөрөөр “том” зүйлийн төлөө жагсаж, дуугарч баймаар юм. Тухайлбал, хичээлийн сурлагын чанар, сурах орчин нөхцөл болоод номын сангаар хангуулах талаар анхаарлаа хандуулж уриалга гаргавал дээр байлтай. Уг нь оюутнуудад эрхийнхээ өдөр буюу гуравдугаар сарын 04-ний өдөр эдийн засаг нь хямралтай байгаа төр засгаасаа мөнгө нэхэж жагсахын оронд шаардах олон зүйл баймаар санагдах юм.   Гэхдээ үүнд бүх оюутныг хавтгайруулах нь өрөөсгөл хэрэг байх. Мэдээж сурах орчин, сургалтын чанарыг ярьж хэлж тэмцдэг, эсвэл энэ нөөц бололцоондоо тулгуурлан өөрийнхөө хүчийг дайчлан суралцдаг, онц сурч, чадвартай боловсон хүчин болох эрмэлзэлтэй олон мянган залуус бий гэдэгт итгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон “Төрөөс мөнгө нэхэх” жагсаалд цөөхөн хэдхэн оюутан оролцсон нь үүнийг баталж буй хэрэг биз. Хэрвээ ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц маань мөнгөний төлөө л дуугардаг, хөдөлдөг болчихвол харамсаад барахгүй явдал болно. Үүнийг л 70 мянган төгрөг авахыг хүсээд буй оюутнууд анхааралдаа авахад илүүдэхгүй байх.

Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй гагцхүү МОХ төрөөс мөнгө нэхээд суухад нь туслах бус бодит дэмжлэг болох зүйл дээр нь дуугардаг баймаар байна гэдгийг л хэлэх гэсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МОХ-оос нийт оюутнуудыг төлөөлөн олон төрлийн жагсаал, цуглаан хийдэг ч тэрхүү жагсаал цуглаан хийх эсэх талаар санал асуулга авах нь битгий хэл үүнийг нь оюутнууд дэмжиж байгаа эсэхийг ч асуудаггүй гэнэ билээ. Өөрөөр хэлбал, оюутнуудаас санал ч авдаггүй.Тэнд ажилладаг хэдхэн нөхөр шийдвэр гаргаад л Монголын нийт оюутнууд буюу 217 мянган оюутны өмнөөс элдэв янзын “шоу” хийдэг гэдгийг оюутнууд хэлж буй. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага гэдгээ ухамсарлаж, дуутарч, дэмжих зүйлээ зөв ол гэж зөвлөмөөр байна.  
 
Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anu 2016-03-07 23:51:23
    Ene 70 myangiig bolomoor yum . Uneheer surlagaaraa garamgai emzeg bulgiin ailiin huuhduuded l ugmuur yum.
    173.66.91.148
    Мэдэгдсэн Хариулах
  • ghj 2016-03-07 16:46:35
    buudaad taraa
    103.26.194.24
    Мэдэгдсэн Хариулах
  • ай 2016-03-07 05:11:28
    Тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өлгийтэй дүү нартайгаа барьцан ХАЛАМЖ нэхэж байгаа эрүүл саруул, идэр залуучуудаа ичээч, та нар
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах