"Хааны эрэлд-2016"-г зохион байгуулах бэлтгэл эхэлжээ
"Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлага энэ жил уламжлал ёсоор манай улсад болно.
Олон улсын сургалт дадлагын салаадын хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд сургагч багшаар ажиллах бүрэлдэхүүнийг бэлтгэх сургагч багшийн дамжаа Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хичээллэж эхэллээ. Уг сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний 33, гадаадын 11 орны буюу Австрали, Сингапур, Малайз, Филиппин, Бангладеш, Шинэ Зеланд, АНУ, Индонези, Непал, Канад, Япон зэрэг орны 26 цэргийн алба хаагч хамрагдаж байна. Хичээлийг дэлхийн энхийн ажиллагааны санаачилга хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургагч багш нарыг урьдчилан бэлтгэснээр ирэх тавдугаар сард явагдах салаадын хээрийг сургуулийг амжилттай зохион байгуулж, хичээлийг үр дүнтэй явуулах ач холбогдолтой юм. Дашрамд сонирхуулахад, ирэх тавдугаар сард болох "Хааны эрэлд-2016" олон энхийг дэмжих ажиллагааны сургуульд 5 тивийн 47 улс орны цэргийн алба хаагчид оролцоно.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.