Хурдан морь унаач хүүхдүүд уяач нартайгаа гэрээ байгуулах ёстой
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг. Иймээс Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан.
Иймээс хурдан морь унаач хүүхэд хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх, хариуцлага хүлээлгэх талаар морь уяач нартай гэрээ байгуулан ажиллах шаардлагатайг мэргэжлийнхэн анхааруулж байна.
 
Мэргэжлийн хяналтын байгууллагаас морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулж холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороодоор хангуулж ажиллах гэнэ.
 
Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг 14 настай байх, учирч болох эрсдлийг хэрхэн зохицуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.
 
Хууль, дүрэм журам, стандартыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстой ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.