Тэмээн полон УАШТ эхэллээ
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад полон улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Монголын тэмээн спорт, уралдаан, аяллын холбооноос зохион байгуулж энэ удаагийн тэмцээнд 20 баг оролцох юм. Үүнд Монголын зургаан аймгаас гадна ӨМӨЗО-оос ирж оролцоно.

Улсын тэмээн полон аварга шалгаруулах тэмцээнийг 2001 оноос эхлэн жил бүр зохион байгуулсаар ирсэн. Уг арга хэмжээ нь манай тэмээн сүргийг өсгөхөд чухал ач холбогдолтой юм.

Энэ үеэр Өмнөговь аймгийн засаг даргын тамгийн газраас 1000 тэмцээний уралдааныг зохион байгуулна. Энэ нь Гиннесийн амжилтын номонд бичигдэх шинэ дээд амжилт юм. Тиймээс тус номын төлөөлөгчид уг арга хэмжээг үзэхээр Өмнөговь аймагт очих юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.