Улсын хэмжээнд цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор уриалга гаргав
МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын Холбоо/АШЁМЗХ/-ноос уриалга гаргажээ. Тус уриалгад “Улсын хэмжээнд цочир хүйтэрч цасан шуурга шуурч, орон нутгийн бүхий л зам харгуй хаагдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна. Мөн хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдох, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан зүдрэх, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхлэх эрсдэл үүссэн”-ийг дурдаад хүн нэг бүр хамтарч цаг агаарын таагүй нөхцөл байдлыг эрсдэлгүй давахад өөрсдийн хувь нэмрээ оруулаыг уриалжээ.
 
 УРИАЛГА
Манай орны нутаг дэвсгэрийн хэмжээнд цочир хүйтэрч цасан шуурга шуурч, орон нутгийн бүхий л зам харгуй хаагдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ороод байна.
 Хөдөө орон нутагт мал их хэмжээгээр хорогдох, цас зуд, отор нүүдлийн улмаас малчид туйлдан зүдрэх, эрүүл мэнд, амьжиргааны нөхцөл байдал нь хүндрэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөж эхлэх эрсдэл үүслээ.
Малчин удмын Монголчууд бид "Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла" гэсэн ардын сайхан сургамжийг санан, цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа иргэд болон малчиддаа цаг зуурын энэ хүнд бэрхшээлийг даван туулахад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг өгч, тусламжийн гараа сунгах цаг болоод байна.
Үүсээд буй байгаль, цаг агаарын хүндрэлтэй нөхцлөөс гарз хохиролгүй гарахын тулд Монголчууд бид дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал  билээ. Иймд:
 -Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй малчдад хүргэх ажлыг шуурхай зохион байгуулцгаая.
-Байгалийн  бэрхшээлийн улмаас зам даваа хаагдсан үед  шаардлагатай машин техник, хүн хүчээр  тусалцгаая.
-Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, яаралтай тусламж авах үед цаг алдалгүй үйлчилгээ үзүүлцгээе.
-Бага насны  хүүхдүүд, өндөр настнуудыг болзошгүй эрсдлээс  хамгаалж, хараа хяналтаа сайжруулцгаая.
-Орон нутгийн удирдлагууд  өвс, тэжээлийн хүрэлцээ, хангамжийг сайтар тооцоолж, өвс тэжээл нийлүүлэх,  зөөвөрлөх, хуваарилах ажлыг  шуурхай зохион байгуулж ажиллацгаая.
-Малчин түмнийхээ амьжиргааны эх үүсвэр болсон   эрдэнэт мал сүргээ хамгаалж  шаардлагатай арга зүй, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангахад эрдэмтэн, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагууд  идэвхтэй  хамтран  ажиллацгаая.
-Төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн бус байгууллагууд малчдад   шаардлагатай эд материалаар туслах аян өрнүүлцгээе.
Монголчууд бид ийм үед бие биедээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад нийт ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэгдэн нягтарч, эх оронч санал, санаачилга гаргаж байгалийн эрсдэлд орсон иргэд, малчиддаа тусламжийн гараа сунган туслахыг уриалж байна.
 
МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС,
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-03-05 16:22:50
    зөв л бичсэн байна дэмжих естой шүү залуусаа энхбаяр даргад амжилт хүсье монгол орныг өргүй бологсон эх орноо зараагүй одоо маш их өртөө болсон эби чи үх каплаг...
    103.10.22.22
    Мэдэгдсэн Хариулах
  • tsag uurch  2016-03-05 02:35:21
    yadaj ner tomieogoo zob helj uriulaachee tsochir huiterne gedeg habar nabar araag horsond nemehees hasahd orohiig heldeg uym shuu dee
    202.131.7.199
    Мэдэгдсэн Хариулах
  • s 2016-03-04 17:33:13
    hudlaaa garuud tiim l yum bol handiv huns, tsugluulaad oorsdoo hurgeed ogooch chadh uu
    202.9.40.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2016-03-04 15:19:14
    Залуус зөв сайхан сэтгэл гаргасан байна үүнийг цааш нь бүгдээрээ дэмжээд явцгаая
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • далдаак 2016-03-04 10:36:09
    Бялдууч дуракууд битий далдагна
    202.21.125.194
    Мэдэгдсэн Хариулах
  • ts.j 2016-03-04 09:40:11
    mongo ideh bolomj gej haraa uy ha ha ha malchin
    103.229.123.75
    Мэдэгдсэн Хариулах
  •  2016-03-04 09:30:47
    Yasan nurshaa yum bicheev. Tegeed yah geed baigaa ni oilgomjgui.
    202.9.41.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-04 09:19:22
    та нар тэгээд өөрсдөө юугаар тусалж гийгүүлсэн юм бэ
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах