Нийслэлийн аврах ангийн албан хаагчид цасанд боогдсон иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна
Цаг агаарын ангийн нөхцөл байдлын улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс цасанд автмашинтайгаа суусан,  боогдсон дуудлагууд ирсэн байна.   Дуудлагуудын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын 3 бүлгийн нийт 26 албан хаагч 4 автомашинтайгаар СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн энгэр, Улаанчулуутын хогийн цэг, мөн 52-ийн болон Жаргалантын даваа, хойд чиглэлийн товчоо, Эмээлт, цагаан хөтөл зэрэг газруудадцасанд боогдсон болон цасанд суусан 27 автомашиныг татан гаргаж, хотос гадагш явж байсан 17 автомашиныг буцааж, 127 иргэнийг хөлдөж, осгох аюулаас амь насыг нь авран хамгааллаа. Цасан шуурга намдаагүй байгаа учир аврах ажиллагаа одоо үргэлжилж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.