Ус түгээх ч бас буян шүү
Буян... Хүн бүхэн энэ үгийг хэлэнгүүт л ойлгоно. Гэхдээ үнэн сэтгэлээсээ яг үйлдлээрээ буян үйлдэж чадаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Яагаад ингэж хэлэх болов гэвэл сүүлийн үед хэн нэгэн ядарсан хүнийг цахим ертөнцөд гаргаж ирээд л, дараа нь тухайн хүнд тусалж буй мэтээр өөрсдийгөө сурталчилдаг болсон нь нууц биш. Хэдэн шуудай нүүрс түлээ, гурил будаа хүргэж өгөөд л, өнөө авч буй хүнтэйгээ сельфидсэн зургаа олон нийтэд цацаж гарна. УИХ-ын эрхэм гишүүд, олон улсын байгууллага, компаниа сурталчлах гэсэн захирал гэх мэтээр буяны гараа сунгах ачтан олон бий. Гэвч тэд үнэн сэтгэлээсээ тусламж хэрэгтэй нэгэнд тусалж, буян үйлдэж чадаж байгаа гэж үү. Тэд сайндаа л асрамжийн газрын хүүхдүүд, Батсүмбэрийн өндөр настны асрамжийн газарт очиж, хуучин хувцас, хэрэглэл өгдөг.
 
Мөн хайртай, дотны хэн нэгнээ алдсан хүн ч хүүхэд, хөгшдийг будаалахаар очдог. Тэгвэл тэдний энэ “буяны сэтгэл”-ийг тэр асрамжийн газрын хуүхдуүд огт тоохоо больчихож гэхэд хатуудсан болохгүй. Учир нь олон янзын хүн элдэв төрлийн өнгө алагласан хэрэгтэй, хэрэггүй зүйл барьж очсоор тэднийг залхаасан бололтой.
 
Ер нь ч тэгээд үнэхээр хүнд туслаж байгаа бол түүнийгээ заавал олон нийтэд зарлан тунхаглах шаарддагагүй мэт санагдана. Гэхдээ л үйлдсэн буянаа хүнд хэлэхгуй бол сэтгэл нь амардаггүй олон хүн байдаг юм байна. Үнэн хэрэгтээ мэргэд аливаа буяны үйлийн эхлэл, төгсгөлийг сайтар үйлдэх нь чухал болохыг номлосон байдаг аж. Тиймээс буян үйлдэж, хэн нэгэнд туслахаар шийдсэн бол хамгийн түрүүнд сэдэл тань зөв байх хэрэгтэй. Дараа нь бодитой буянаа үйлд, харин төгсгөлд нь ерөөл тавих хэрэгтэй юм байна. Сэдэл зөв байх гэдэг нь эх болсон хамаг амьтны тусын тулд гэм бүхнээ арилгаж, эрдэм бүхнийг төгсгөсөн бурхны хутгийг олохын тухайд зориулан үйлдэе гэж бодож буян үйлдвэл бодсон зүйлийн тоогоор буян арвиждаг гэнэ. Үүнээс гадна маань унших, сүм хийд, суварга эргэх, бүтээх, зул барих, ном унших, өглөг өгөх, бясалгал хийх, мөргөл үйлдэх гэх мэтээр буяны үйлс үргэлжилнэ. Энэ бол буян үйлдэх бодит хэлбэр.

Дээр хэлсэнчлэн хэн нэгэнд туслаж “шоудалгүй” буян үйлдэж буй хүн олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Адаглаад л хүмүүст аяга цайны усыг нь өгч буян үйлдэж болж байна. Гэр хорооллын зөөврийн ус түгээдэг цэгийн түгээгч “Буяны ус тарааж байна” гэж бичээд, ойр хавийнх нь хүмүүс усаа үнэгүй авч байхыг олон удаа үзсэн юм байна. Тэглээ гээд хүмүүст үнэгүй ус тараасан, би буянтай хүн гэж цээжээ дэлдэж байсан удаагүй. Энэ мэтчилэн буяны үйл том жижиг нь хамаагүй, гол нь үнэн сэтгэлийнх байх учиртай. Буян үйлдэхдээ сэтгэлээ сайтар шинжиж, хүсэл, шуналгүй, уур хилэнгүй, мунхаг үгүй ариунаар өөр болон бусдын тусыг бүтээгээрэй. “Буянтай хүний хүссэн бүхэн бүтдэг” хэмээн Бурхан багш айлдсан байдаг шүү дээ.
 
Монголын мэдээ
Э.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bbbbbbbb 2016-03-05 06:38:07
    j9ooooooo
    103.229.121.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-04 09:18:00
    энэ нийтлэлээр юу хэлэх гэсэн юм бол доо, хүнд юм өгөх нь буруу, суварга босговол их буян, үнэгүй ус тараавал бүр их буян ер ойлгосонгүй
    183.177.101.158
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2016-03-04 06:36:42
    Ардчилал гэж гүйгээд усаа ч аятайхан авч чадахгүй зөөсөн чигээрээ бахь байдгаар бас дээрээс нь ядууралтай дампуу улс болжээ.
    202.9.41.189
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2016-03-04 05:09:57
    ysan utgagui niitlel veee yu ch oisongui
    103.229.177.18
    Мэдэгдсэн Хариулах