Хаалттай хуралдаанаас “хов” хүргэв
УИХ-ын Эдийн засгийн байн­гын хо­роо өчигдөр хаалттай ху­рал­даж, Төрөөс тө­мөр замын тээв­рийн талаар баримтлах бод­логын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Хуралдааны дараа ч гишүүд “Хаалттай байсан учраас хамаагүй зүйл ярихгүй” хэмээн амаа үдэх шахам байв.

Гэтэл Ж.Энхбаяр гишүүн “Шулуухан хэлэхэд салбар ха­риуцсан сайд нь бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурах­гүй гэдгээ хуралдааны үеэр хэллээ. Ерөнхий сайд нь харин гуйгаад л сууж бай­на. Төмөр замын асуудал өнөөд­­рийг хүртэл маргаантай байгаа нь Ардчилсан намын фракци хоорондын тэмцлээс болж байна” гэсэн юм.

Эрхэм гишүүний хувьд сүүлийн үед эдийн засгийн байдлаас болж Засгийн газрын гишүүдтэй түн­жин хагараад байгаа бөгөөд эрх баригчдын талаар таагүй л бол ямар ч хамаагүй ховыг олон нийтэд хүр­гэхийг хүсдэг болсон бо­лолтой.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.