Цэвэрлэх байгууламжийг засварлах компанийг энэ сард сонгоно
Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг долдугаар сард багтаж шийдвэрлэхээр болсон билээ. Энэ хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг засаж, сайжруулах ажилд 8.1 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. 

Одоогоор энэ ажил ямар шатандаа яваа, компанийн сонгон шалгаруулалтын явцын талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс тодруулахад цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг хийх компанийг энэ сардаа багтаан шалгаруулна гэсэн юм. 

Цэвэрлэх байгууламжийн сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын 10 гаруй компани оролцож, технологио танилцуулсан байна. Ингэхдээ эдгээр технологиудыг бүгдийг туршиж үзэж байгаа аж. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.