Агентлагуудыг нэгтгэснээр хэчнээн төгрөг хэмнэсэн нь тодорхойгүй байна
Засгийн газраас өнгөрсөн онд ажил, үүргийн чиглэл ойролцоо, давхардсан яам агентлагуудыг нэгтгэж, төсвийн мөнгийг хэмнэхээр болсон. Одоогоор ГЕГ, ТЕГ-ыг нэгтгэж “Гааль, татварын ерөнхий газар”-ыг байгуулаад байгаа. Мөн Бүртгэл, статистикийн газрыг байгуулаад байгаа юм.

Ийнхүү шинэ оны эхний өдрөөс яамдыг цөөлж, төсвийн цөөнгүй байгууллагыг нэгтгэж, тэвчиж, хасаж, танаж болох бүхнийг жанжин шугамаа болгож оруулж ирсэн төсвийг УИХ өнгө зүсийг нь өөрчилж, Засгийн газрын цөөн хэдэн “хүсэлт”-ийг биелүүлсэн. Тэрний нэг болох Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай, Үндэсний статистикийн хороог Улсын  бүртгэлийн ерөнхий газартай  нэгтгэх асуудал шинэ он гарангуут яригдаж, цөөнгүй хүнийг халж, цомхотгох асуудал яригдсаар байгаа.

Гааль болон татварын байгууллагын нэгтгэснээр 250 гаруй хүн ажилгүй болно гэх мэдээлэл тарж эхлэв. Хоёр байгууллагын удирдлагаас эхлээд энгийн байцаагч хүртэлх цөөнгүй хүний ажил, албан тушаалын асуудал яригдаж, хэн нь хаачих уу гэсэн асуулт ундарч байна. Одоогоор тус газрын даргыг томилоод байгаа. Гааль, татварын ерөнхий газрын даргаар  Сангийн дэд сайд асан С.Пүрэв томилогдоод байгаа. 

Харин Үндэсний статистикийн хороог Улсын  бүртгэлийн ерөнхий газартай  нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болох нь тодорхойгүй байгаа. Харин даргаар нь С.Мэндсайхан томилогдоод байгаа юм. 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Гааль, татварын байгууллагыг нэгтгэснээр 300 орчим хүнийг халахаар босон гэх мэдээлэл байгаа. Ингэхдээ жижүүр, үйлчлэгч гэх мэт  аж ахуйн ажилчдыг халах тухай яриа гараад байгаа. Одоогоор энэ мэдээлэл тодорхой болоогүй байна. 

Анх засгийн газраас яригдаж байсан тооцоогоор яам агентлагуудыг нэгтгэснээр 1.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна хэмээн тооцоолсон. 

Яам агентлагуудыг сонгуулийн дараа нэгтгэнэ

Төрийн эрхэнд гармагцаа төрийн албан хаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлж, төрийн данхар бүтцийг бий болгосон. Тэгвэл өдгөө хумьж, хуучин хэвэнд оруулахаар төсвийн тодотгол тусгасан бөгөөд олон хүнийг гудамжинд гаргахаар төлөвлөжээ. Тухайлбал, Эрүүл мэнд, спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамыг нэгтгэж Хөдөө аж ахуйн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яамыг нэгтгэж Дэд бүтцийн яам болгох гэнэ. Гэхдээ үүнийг ирэх оны сонгуулийн дараа хийхээр төлөвлөжээ. Ингэж нэгтгэсэн бүтцийн өөрчлөлтийн дүнд 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ. 

Цомхотголд орсон албан хаагчдад хувийн хэвшилд ажиллах боломжийг өгнө

Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн гэв. Бүтцийн өөрчлөлтийг ирэх оны  наймдугаар сарын 1-ээс хийж эхэлнэ.  

Ямартай ч одоогоор нэгтгээд байгаа агентлагуудаас хичнээн хүн халж, хичнээн төгрөгийн хэмнэлт хийсэн нь тодорхойгүй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-05 01:46:26
    Todorhoigui bn gedegchin idej uuna gesen ug bhgui yudaa
    103.229.121.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-04 16:38:35
    Худалдан авах ажиллагааны газар шударга орсолдооний газар татан буулгах хэрэгтэй
    59.153.113.126
    Мэдэгдсэн Хариулах
  • tatvarin baitsaagch 2016-03-04 16:36:32
    tesev burduuldeg -2 hon gszarin zardal hetreegui.bysad otontpu garitsuulahad tatvar huraah zardal manai orond harin ch baga bdag.Mergejsen albaa chigeer ni bail...
    202.9.41.55
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2016-03-04 14:14:23
    Нэгдсэн юум чинь татварын байцаагч замын үүд рүү гаалийн байцаагч болж болох нээ тэгвэл нэг байгууллага биз дээ дотроо тусдаа гэж битгий тэнэгтэрээ дарга нараа...
    59.153.114.118
    Мэдэгдсэн Хариулах
  • BAYAR 2016-03-04 09:00:25
    DENDUU HETERSEN ORON TOON DEER HUMUUS AJILLAJ BGAA N UNEN. SAIN SHIGSHIJ JINHENE CHADVARLAG HUMUUSIIG AVCH ULDEH N CHUHAL.TAASHLAAD ULS ORNII HUGJILD CH NULUULN...
    202.126.89.145
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2016-03-04 01:43:59
    ÀÍ-ûí òîì àëäàà áîë òºñ⺺ñ öàëèíæèõ îðîí òîîã íýìñýí ÿâäàë àæëûí áàéð ãýæ ¸ñòîé ìýäýõã
    112.72.12.24
    Мэдэгдсэн Хариулах