ХҮН сонгуулийн өмнө
ХҮН-ын дотоод хагарал бутрал хэдий болтол үргэлжлэхийг таашгүй. Сонгуулийн өмнө энэ асуудал намжиж, намынхаа нэр хүндийг эргүүлэн авна гэдэг ч хүнд.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Хөдөлмөрийн үндэсний намын дарга боллоо гэхэд хүмүүс нэг их гайхаагүй. Учир нь байх ёстой юм байрандаа очиж байгаа мэт л байсан. Учир нь ХҮН олны анхааралд анх өртөж эхлэхэд л түүний нэр хамт явж, тус намд элсэнэ, элсэхгүй, үүсгэн байгуулагч нь мөн биш, гэх хардлага таамгууд хөвөрсөөр байсан. Гэтэл тэрхүү олон сар үргэлжилсэн таамаг эцэстээ үнэн болж, С.Ганбаатар үүнийг батлан тус намын гишүүн болоод зогсохгүй дарга нь болсон. Иймээс л түүнийг очих ёстой газраа очсон мэт сэтгэгдэл олон хүнд төрж байсан.

Түүнийг намын залуус нь эсэргүүцнэ чинээ хэний ч санаанд ороогүй. Иймээс тус намын салбар хороо ч энд тэнд байгуулагдаж, гишүүнээр элсэх хүмүүсийн тоо ч бөөн бөөнөөрөө нэмэгдсээр байтал ХҮН-ынхан хуваагдаж, намаа, минийх чинийх хэмээн өмчлөх болж, хэнийх нь шийдвэр хууль дүрмийнх, хэнийх нь шийдвэр дүрмийн бус гэдгийг ялгах тун бэрхтэй байдал үүсээд байна. Энэ асуудал юунаас эхлэв гэхээр шинэхэн намын дарга С.Ганбаатар цагаан сарын өмнөхөн, битүүний өдөр намйнхаа нарийн бичгийн дарга Т.Доржхандыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасантай холбоотой.

Түүний энэ шийдвэрийг намын хэсэг залуус хууль бус хэмээн үзсэн юм. Мөн намын даргынх нь боловсролын асудал сөхөгдөж, нэг ч их дээд сургууль төгсөөгүй гэдэг нь нэгэнт тэднийг намын даргаа хүндлэхгүй байх үүсвэр болсон байх талтай. Энэ сарын 2-нд С.Ганбаатарыг эсэргүүцсэн ХҮН-ын залуус Төв хорооны хурлаа ээлжит бусаар 30 хүний ирцтэйгээр хуралдуулж, шинэ дарга, шинэ нарийн бичгийн даргаа сонгосон юм.

Тодруулбал, шинэ даргаараа Б.Найдалааг сонголоо. Ингэхдээ Намын Төв хорооны ээлжит бус хурлаараа Хариуцлагын ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн С.Ганбаатарыг огцруулсан, “тэр дүрмийн бус шийдвэр гаргасан, хууль зөрчсөн, намыг хагалган бутаргасан” хэмээн тайлбар хийн, түүнийг намын даргаас огцруулж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл маргааш нь буюу энэ сарын 3-нд С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс намынхаа Төв хорооны хурлыг хийн өчигдөр өөрийг нь огцруулснаа зарлаад байсан нөхдүүдэд арга хэмжээ авч, Б.Найдалааг намын дэд даргын суудлаас нь чөлөөлөв. Мөн бусад залууст арга хэмжээ авахаа мартсангүй. Уг хурлынхаа талаар С.Ганбаатар энэ хурал бол албан ёсных хэмээн мэдэгдсэн. Энэхүү албан ёсны хуралд  57 гишүүн ирэх ёстойгоос 47 гишүүн оролцсон ажээ.

Ийнхүү тус намын дотоод асуудал олонд ил болсноор тус намд итгэх ард олны итгэл хөсөр хаягдлаа. Үнэнийг хэлэхэд, С.Ганбаатарыг ХҮН-д орсон, бүр намын дарга нь боллоо гэхэд бусад улс төрийн хүчнүүд зүрхшээж байсан нь үнэн. Түүнээс ч болсон уу С.Ганбатаар луу чиглэсэн дайралтууд өдөр бүр үзэгдэх болов. Энэ ч яах вэ гэхэд, хамгийн аюултай нь тус намд итгэж байсан ард иргэдийн итгэл суларч, намын нэр хүнд газарт унав. Энэ л тэднийг ирэх сонгуулийн пиарыг үгүй хийж буй.

Нэг үгээр тус нам хагархай аяга шиг л болов. Аягыг буцааж нийлүүлэн бүтэн болгоно гэдэг бүтэшгүй. Тэгэхээр тус намынхан аль нэгнийгээ намаасаа хөөж байж л энэ асуудал дуусна. Хамгийн гол нь тэрхүү газарт унасан нэр хүндийг сонгууль болтол буцаан сэргээж, С.Ганбаатар ч нэрээ олж авна гэдэг хамгийн хүнд асуудал боллоо доо.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-03-06 00:02:21
    Ganbaatar zugeer l saihan burdag gar UE garch irehdee UIH-d devshihgui gesen UE toloolol gej orj irsen odoo namd orson namiin darga bolloo daraa ni said gorilog...
    112.72.12.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-03-05 06:37:15
    Шинэ нам төлөвшөөгүй түүхий хэрззл тэмцэлтэй дарга нь эвсүүлэх бус тараадаг намаа хуваадаг журмын нөхөддөө элднэр хоч зүүдэг гээд сонгуульд амжилт олохгүй
    103.57.93.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-05 01:46:09
    Ene Ganbaatar uneg shig tsarailchaad hudlaa shouchin gar daa,Odoo ch humuus meddeg bolsoon.Darga zohihgui bgaa n HUN nertei heseghen buleg humuusiig hagardsan.
    76.21.141.71
    Мэдэгдсэн Хариулах
  • tsochib 2016-03-04 11:11:07
    Nam hend heregtein? Alban tushal ahuhad uu? Ih hurliin gishuun bolohod uu? Ganbaatart jagsaaltar garchih dald sanaa bn a uu? Ed nariig ogt oilgohgui um.
    112.72.11.104
    Мэдэгдсэн Хариулах
  • ts.j 2016-03-04 09:29:01
    ene Ganbaa gegch huuramch bichig barimt bvrdvvĺj bankind ajild orj nerch surguuli togsoj chadaagvi bvten ailin aaw ch bj chadaagvi HVN ihen balchir ba daa
    103.229.123.75
    Мэдэгдсэн Хариулах
  • гаднаас шидсэн чулуу 2016-03-04 06:03:55
    ногоон нам салаад нэг сонин болсон үүний адил хүн нам давтах нь.хагалан бутаргах бодлогоо гэж.хуваа өөрийн эрх ашгаа шургуул задал тэгээд эзэгнэ.бутарсан ...
    202.179.24.200
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-03-04 05:06:15
    Энэ Ганбаатар гуай Сайн хүн байх. Олны төлөө явдөг. Гэхдээ НАМЫН ДАРГА хийх арай биш байхаа. МАН-ын дарга Энхболд, МАХН-ын дарга Энхбаяр гуйа. АН-ын дарга Энхбо...
    202.179.25.58
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-03-04 05:07:22
      Энхболд дарга гээд улс төрийн тогоонд жинхэнэ чанагдсан хүмүүс байна. Ганбаатар гуай арай бэлэн биш байгаам биш үү? Яаруу түүхий шийдвэр гаргаснаасаа болж сайха...
      202.179.25.58
      Мэдэгдсэн Хариулах
  • Татвар төлөгч 2016-03-04 02:14:47
    Өөрийг нь дагаагүй иргэдийг дайсан, урвагчаар нь занаж байгаа хүн эрх мэдэлд хүрээд тэднийг устгаж, Монголыг цусан далайд живүүлэх вий гэж айх юм.
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Чинбат 2016-03-04 01:50:40
    Ганбааатарыг маш их дэмждэг. ХҮН намд Ганбаатар очсоноор Намын нэр хүнд огцом өссөн нь үнэн.
    122.201.22.247
    Мэдэгдсэн Хариулах
  • БАЯР 2016-03-04 01:12:10
    ЗАХИАЛГАТАЙ ЮМ БИЧЭЭ ШИВ ДЭЭ. МАНАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ Ч ГЭЖ УГААДАСНЫ НОХОЙ БОЛЖЭЭ ДЭЭ
    59.153.115.98
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2016-03-04 09:26:30
      ХҮН намынхан харин ч өөрсдөө олонд танигдах гээд PR хийгээд байгаан бишүү. Тэрийг нь ТВ нүүд ч сайн дамжуулж байна.
      202.131.233.187
      Мэдэгдсэн Хариулах