АН-тай нэгдэх, эсэх асуудлаар ИЗНН хэлэлцүүлэг хийжээ
ИЗНН Улс төрийн Зөвлөл энэ сарын 2-ны өдөр хуралджээ. Хуралдаанаар тус нам АН-тай нэгдэх эсэх асуудлаарх гишүүдийн хэлэлцүүлгийн явцыг сонссон байна. Одоогоор Нийслэлийн таван дүүрэг, 6 аймгийн намын байгууллагууд хэлэлцүүлгээ хийгээд байгаа ба бусад орон нутгийн намын байгууллагууд гуравдугаар сарын 5-ны дотор хэлэлцүүлэг хийж саналаа  ирүүлэх юм байна. АН-тай нэгдэх, эсэх талаархи гишүүдийн хэлэлцүүлэг, эцсийн шийдвэрийг намын Их хурлаар гаргах зэрэг нь Улс төрийн намын тухай хууль болон ИЗНН-ын дүрмийн шаардлагын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа ажээ.

Мөн энэ сард болох Үндэсний Хорооны хурлаар намын Их хурлын товыг тун удахгүй зарлах юм байна.
Улс төрийн Зөвлөлийн хурлаас гишүүдийн хэлэлцүүлэг нам дотор нээлттэй ил тод байдалд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор үргэлжилнэ хэмээн тус намынхан харж байгаа ажээ.

Үүнээс гадна ИЗНН байгуулагдсан гуравдугаар сарын 9-ний өдөр намын гишүүдийн дунд  улс орны хөгжлийн зангилаа асуудлуудаар хэлэлцүүлэг явуулах юм байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • норов 2016-03-05 00:10:27
    өөр намтай нэгдэхгүй бол нэг ч суудал авч чадахгүй,
    59.153.112.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-03 11:21:03
    Irgenii jorig nam oor namtai negdej Hereggvi dee ner tsewer baildaa bid demjmeer l bna oor namtai negdeed alga boloh geed Baih yum sain bodoh heregtei shvv .....
    122.201.31.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Сугар 2016-03-03 09:16:05
    ИЗНН үнэн тэнэг ээ. Хар хайрцгаараа луйвардаж л ялдаггүй юм бол өөр ямар ч найдваргүй АН-тай нэгдээд байхдаа яахав дээ. Гах гах.
    202.9.41.219
    Мэдэгдсэн Хариулах
  • хүн  2016-03-03 07:49:43
    энэ олон нам болиочээ сэтгэцийн өөрчлөлтөнд бүгдээрээ орчихсон юмуу 3нсая хүнтэй гэдэг байхаа дарга болох энэ сүлжээ хэзээ дуусах юм болдоо
    124.158.91.33
    Мэдэгдсэн Хариулах