Ногоон цай уух 10 шалтгаан
Кафеин "агуулаагvй" цай
Ихэнх цай кафеин хэмээх амин дэм агуулдаг. Бага хэмжээгээр хэрэглэхэд хvний биеийг сэргээдэг уг амин дэмийг хэтрvvлэн хэрэглэвэл зvрх дэлсэх, нойр хулжих, толгой эргэх, гэдэс євдєх зэрэг таагvй шинж тэмдэг илэрдэг. Харин ногоон цайнд кафеин хамгийн бага агуулдаг. Аяга ногоон цайн ихэвчлэн 15-40 мг кафеин агуулдаг. Энэ нь ердийн цайнаас бага гэсэн vг. Ногоон цайны чанарыг хатаасан хугацаагаар хэмжих бєгєєд энгийнээр тайлбарлавал удаан хатаасан нь 15 мг хvртэлх кафеин агуулдаг.

Яс бэхжvvлдэг
Азийн судлаачид Дорно дахинаас нэрд гараад буй ундаа болох ногоон цайг яс бэхжvvлдгийг тогтоожээ. Vе мєчний зєєлєн эдийн єсєлтийг дэмжиж, хатуу эдийн задрах явцыг удаашруулдгийг туршилтаар нотолсон Хонконгийн эрдэмтэд ногоон цайны чухам ямар нэгдэл ийм ач тустайг нээж чадаагvй л байна.

Хамгийн тустай нь Гёкуро
Бидний єдєр тутамдаа хэрэглэдэг хар цай тустай чанараараа ногоон цайг гvйцдэггvйг дээр єгvvлсэн. Харин ногоон цай дотроо Японы Гёкуро хэмээх цай хамгийн тустай нь.

Гоо сайхныг цогцлооно
Ногоон цай vлгэрт гардаг шидэт дагина биш ч бодит амьдралд тvvнтэй эн зэрэгцэхvйц зvйлийг бvтээж чадна. Энэ "шидэт" ундаа хvний биеийн бодисын солилцоог хурдасгадаг байна. Єєрєєр хэлбэл биед хуримтлагдсан хорт бодисыг хурдан хугацаанд гадагшуулж, илvvдэл єєхийг хайлуулна гэсэн vг. Тvvнчлэн цусан дахь сахрын хэмжээ болон хлостериныг бууруулна. Ингэснээр Таны нvvр царай, арьс гэрэлтэх болно.

Жирэмсэн эмэгтэйд аяга ногоон цай
Жирэмсэн эмэгтэйчvvдийг ногоон цай уухыг ємнє нь хориглодог байв. Энэ нь сэргээгч амин дэм кафеинтэй холбоотой. Гэхдээ сvvлийн vед хєл хvнд болсон эмэгтэйчvvдийг єдєрт нэг аяга ногоон цай уухад гэмгvй гэж зєвлєжээ. Учир нь аяга ногоон цай эмч нарын тогтоосон хэмжээнээс хамаагvй бага кафеин агуулдаг юм. Хамгийн гол нь ногоон цайнд агуулагдах vл исэлдvvлэгч амин дэмvvдийг ирээдvйн эхчvvд авч байх хэрэгтэй аж.

Бvх тєрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлнэ
Олон судалгааны дvн эцэслэн шийдэгдээгvй байгаа ч ногоон цай бvх тєрлийн хорт хавдраас сэргийлдэг гэдэгт уг цайнд дурлагчид болон судлаачид эргэлзэхгvй байна. Полифенол антиоксидант, катехин хэмээх бодисууд хорт хавдрын эсийг хєнєєдєг аж. Японы судлаачид саяхан хорт хавдартай хvмvvсийн дунд томоохон судалгаа явуулсан байна. Судалгаагаар хорт хавдраар євчлєгсєд єдєрт нэг ч болов аяга ногоон цай уудаггvй байсан гэнэ.

Жингээ хаяхад тусална
Ногоон цай эрvvлээр турах хамгийн хямд тєсєр vр дvнтэй арга. Европын эрдэмтэд европчуудаас єндєр vнэлгээ авсан хар цай болон бусад цайг ногоон цайтай харьцуулан судлахад бусад нь "бvдэрчээ". Харин ногоон цай хоолны шингэц сайжруулах, хоол хvнс хэтрvvлэн хэрэглэхийг хязгаарлах зэрэг ач тусаараа онц дvн авсан байна.

Зєвхєн Азид ургасан ногоон цай
Ногоон цай Хятад, Япон зэрэг Азийн хэд хэдэн орноос гадна Хойд Америкт ургадаг. Єєрєєр хэлбэл Ази, Хойд Америк тивээс гаралтай. Арабын ертєнцийн орнууд, Орос, Марокко зэрэг Европын олон орон тарималжуулж єєрсдийн нэрийн бvтээгдэхvvн "Lipton", "Wissotzky" цайны найрлагад оруулах болжээ. Гэхдээ Азиас гаралтай ногоон цайг эрдэмтэд онцолж байна.

Шvд хорхойтохоос сэргийлнэ
Токиогийн их сургуулийн шvдний эмчилгээний факультетийн багш О.Масао ногоон цай шvд цоорохоос сэргийлнэ гэв. Тvvнийхээр ногоон цай сургуулийн насны хvvхдийн шvдэнд илvv тустай. Тэрбээр єдєрт нэг аяга ногоон цай уулгаад байвал Японы сургуулийн насны хvvхдvvдийн шvд цоорох євчин 50 хvртэлх хувиар буурна гэж мэдэгджээ. Цайнд агуулагдах катехин хэмээх бодис амны хєндий болон шvдэн дээр тогтсон нянг устгадаг. Уг судалгааны дараа ногоон цайны хандтай оо, ам зайлах шингэн vйлдвэрлэх болжээ.

Бєєр, давсагны vйл ажиллагааг эрvvлжvvлнэ
Америкийн эрдэмтэд ногоон цайны эпигаллокатехин, эпикатехин хэмээх хоёр нэгдэл бєєр, давсаганд устєрєгчийн хэт ислээс vvссэн бєєгнєрєлийн єсєлтийг саармагжуулж улмаар задалдгийг тогтоожээ. Хорт бодис задарч шингэний нєлєєгєєр урсан бєєр, давсагны дотоод судасны хана цэвэршдэг. Ингэснээр бєєр, давсагны vйл ажиллагаа эрvvлждэг байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.