Ч.Хүрэлбаатар гишүүнийг сонгохгүй шалтгаан олон байна
Сонгох шалтгаан

Өндөр боловсролтой гишүүн
УИХ-д сууж байгаа зарим нэг гишүүдийг бодвол тэр өндөр боловсролтойд тооцогдохоор нэгэн. Орост боловсрол эзэмшсэн. Тэр дундаа санхүү, эдийн засгийн чиглэлээр чамгүй боловсролтой. Зүгээр л нэг бөх, багш, эсвэл жагсагчийн дэргэд хамаагүй дээр гэсэн үг. Ер нь орчин цагт өндөр боловсролтой, мэддэгтэй хунийг ажил олгогчид шаарддаг болсон шүү дээ. Тиймдээ ч УИХ-д ч гэсэн боломжийн боловсрол мэдлэгтэй хүн суух ёстой. Тэр зөвхөн Орост боловсроод зогсоогүй Австралид магистр хамгаалсан. Ер нь УИХ-ын гишүүн хүн улс орноо гэсэн сэтгэлтэй байхын хажуугаар хууль эрхзүй, эдийн засгийн мэдпэгтэй, боловсролтой байвал зүгээр. Монголчууд улс орныхоо жолоог ямар ч мэдлэггүй, боловсролгүй нөхдүүдээр атгуулахыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн боломжийн боловсролтой нөхөр юм. Дээрээс нь УИХ-д хоёр дараалаад сонгогдчихсон. Мэргэших тийшээ хандаж яваа улстөрч. Бас л нэг боловсролын үзүүлэлт л дээ. Энэ бүхэн түүнийг сонгох шалтгаан байж яагаад болохгүй гэж.
 
Туршлагатай улстөрч                                                                                
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт төрийн албанд, тэр дундаа эдийн засаг, санхуүтэй холбоотой ажлуудыг хийж байсан турпшага байгаа. Яаманд эрдэм шинжилгээний ажилтан байснаас авахуулаад Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хийсэн. Мөн цагтаа нэг яамны сайдаар хүртэл ажиллаж явсан. Төсвийн байнгын хороон дарга байлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ч байсан. Гэх мэтээр УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад албанд ажиллаж үзсэн туршлагатай нэгэн. Их хуралд ямар ч туршлагагүй нэгийг сонгоод, өнөөх нь яаж холион бантан хутгадаг гэдгийг бид өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан. Харин туршлагатай хүн бол ажлаа шууд хийгээд явчихна шүү дээ. Энэ талаас нь харвал түүнийг сонгоход болохгүй юм алга.

Сонгохгүй шалтгаан

Ганц ч хууль санаачлаагүй
УИХ-ын гишүүний хийх ёстой ажил юу вэ. Байнгын хорооны хурал, УИХ-ын чуулгандаа сууж, гшпүүдийн санаачилсан хуулийн төслийн “ус”-ыг шахах. Ард түмэнд нэн хэрэгтэй хууль санаачилж, батлуулах. Улс орны төлөө ажиллах л байгаа шүү дээ. Зарим нэг хүн УИХ-ын чуулганаа таслаад, ард түмэнтэй уулзах ч гишүүний ажил гэж яриад байгаа тал бий. За яахав, тэр мөн байг. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үүрэгт ажлаа бараг хийгээгүй байна. Чухам юу хийж өнгөрөөснийг чөтгөр бүу мэд. Ямар ч байсан тэрбээр ганц ч хууль санаачлаагүй байгаа юм. Зарим нэг сайт “Хэн нь хэн бэ” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр мэдээллээс үзэхэд, түүнийг ганц ч хууль санаачлааүй гэж ээ. Харин цахим хуудсуудаар хайгаад үзэхэд, Ч.Хүрэлбаатар гишүүн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад хувь нэмрээ оруулсан шиг байгаа юм. Ямар ч байсан УИХ- ын даргад өргөн барихад санаачилсан гишүүдийн дунд туүний нэр цохиж явсан. Өөрөө санаачлаагүй ч ажлын хэсэгт нь орж ажилласан юм байлгүй дээ. Үүнээс өөр хууль санаачилсан, оролцсон мэдээлэл хайгаад олдохгүй байна. Тэгэхээр мань хүн өөрт байгаа өндор боловсрол, туршлагаа ард түмний төлөө лав зориулахгүй бололтой юм.

Сонгуулиар мөнгө тараасан асуудалд ороолдож байсан
Ч.Хүрэлбаатар гишүүн 2012 онд Б.Чойжилсүрэнгийн хамтаар Увс аймагт нэр дэвшч, ялалт байгуулсан гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ тэдннйг мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авсан гэж хуулийн байгууллага шалгасан. Увс аймгийн Тариалан суманд тэдний бие төлөөлөгчид мөнгө тараасан гэдэг нь батлагдсан талаар хэвлэлүүд хангалттай шуугисан. Тэр ч битгий хэл туслахуудыг шүүж байсан. Харин Ч.Хүрэлбаатар гишүүн туслахуудаа ийм хэрэгт огт орооцолдоогүй хэмээн хэвлэлээр ярьж байсан удаатай. Ер нь 2012 оны сонгуулийн дараа энэ мэт асуудлаар түүнийг хамтран нэр дэвшигчийнх ньхамтаар эргүүлэн татах асуудал ч яригдаж байлаа. Харин сүүлдээ хоёр нам тохироо хийж, Увсынхныг үлдээж, Өвөрхангайн хоёроор “туг тахисан”. Түүний ачаар Ч.Хүрэлбаатар гишүүн суудалдаа үлдэж чадсан хэмээн хэвлэлүүд шуугиж байсныг мартах учиргүй. Цахимаар хайгаад үзэхэд л энэ асуудалтай холбоотой мэдээлэл дүүрэн байгаа. Энэ бол түүнийг сонгож болохгүйн хамгийн том шалтгаан ч байж болох юм.
 
Төрийн түшээгийн буурь алга
Ер нь бол УИХ-ын гишүүн буурь суурьтай, хэлэх ярихаа сайтар бодож байх хэрэгтэй. Түүнээс биш амнаасаа гарч байгаа болгоныг агаарт цацаад, бусад хүмүүсийг доромжлох эрхгүй. Мөн гишүүд зодолдоод, цохилдоод байх нь ч тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Яахав, гадаадын оронд гишүүд нь зодолддог л юм билээ. Гэхдээ тэрийг бас дэлхийн жишиг гэж хуулбарлах хэрэг бидэнд байхгүй. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд сарын өмнө УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг байнгын хорооны хурал дээр элдвээр хэлж, хэл амаар доромжилсон. Улмаар зодолдсон. Нэг иймэрхүү л буурь суурьтай гишүүн байна. Хууль санаачлаагүй, сонгуулиар будилаан тарж, мөнгө тараасан хэрэгт орооцолдсон. Үндсэн ажлаа хийхгүй байх бусадтай хэрэлдээд, зодолдоод л явж байна. Ийм ажил хийнэ гэвэл боксын зааланд очих хэрэгтэй л дээ.

Авлигын хэрэгт нэр холбогдсон уу
Ч.Хүрэлбаатар гишүүнтэй холбоотой элдэв мөнгө төгрөгний хэрүүл өнөөдрийг хүртэл тасраагүй л яваа. АТГ-т хэд хэдэн удаа, янз бүрийн шалтгаанаар шалгуулж байжээ. Зах зухаас нь дурьдвал, “Анод” банкны ТУЗ-ийн дарга Н.Даваа 2012 оны тавдугаар сард Цагдан хорих төвд саатуулагдсанаасаа хойш долоо хоногийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд хандаж захидал илгээсэн. Тэгэхдээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ЧХүрэлбаатарын албан тушаалын байдлаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгуулна гэж мэдэгдэж байсан удаатай. Түүний дараа буюу 2012 оны зургадугаар сард түүнийг нэгэн гишүүн цагдаа, шүүхэд өгч байлаа. Харин тэр хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон. Дараа нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн тэднийг дахин АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байв. Энэ мэтээр дурьдаад байвал янз бүрийн асуудал байгаа. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын Д.Ганхуягтай маргалдах үеэр нь түүний компани луйвар хийж байгаа, 15 сая ам.долларыг 65 болгож байгаа гэсэн асуудал яригдсан байсан. Мөн л мөнгөтэй холбоотой хэрүүл, хэл ам. Ямар ч байсан Ч.Хүрэлбаатар гишүүн энэ мэт асуудалтай холбогдсон хэвээрээ л байна.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuya 2016-03-21 06:14:05
    дахин хэзээ ч сонгож болохгүй хүн байнаа
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-03-17 12:08:37
    Tort bh humuujil , yos zui alga bna. Ooriigoo heterhii magtah durtai hun um uu . Huuli sanaachlaagui 8 jil yu hiisen be! Busdiig doromjloh abyastai hahahahah
    103.57.92.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Баясаа 2016-03-04 02:02:13
    МАН-н ганц гайгүй санхүүгийн боловсролтой нь шүү дээ. мөн Эрдэнэбат нэмэгдэх байх. бусад нь нойл нойл. тэр 2 бөх бол бүүр сураггүй бас дээр нь 2 эрхийн тэнэг ба...
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-04 01:40:06
    Энэ нөхөр хувийн нууц Барилгын компанитай тэр нь асар их татварыг нуусан шүүдээ түүнийг олон хүн мэднэ
    122.201.24.89
    Мэдэгдсэн Хариулах
  • АН 2016-03-04 01:15:58
    АН-ын тэнэг гаруудын сурталчилгаа. Тэртэй тэргүй нутгийн зон олон нь таньж мэдэж байгаа. Боловсролтой, туршлагатай бол гарч л таараа. Битгий атаарх!
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ulmaa 2016-03-03 13:58:33
    Ugaasaa ene luibarchin shude
    27.123.214.88
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-03-03 10:58:16
    90 хувийн Хүрэлбаатар гэдэг нэртэй ш дээ, төрөөс төрсөн тэрбумтан гэж энэ хүнийг л хэлнэ дээ
    202.9.40.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Амьсгаа 2016-03-03 09:14:17
    Энэ зэргийн сургууль төгссөн залуус зөндөө бий. Хамгийн гол нь хүн чанар шүү дээ. Гэтэл энэ нөхөрт тэр чанар бий юу?????
    103.26.194.21
    Мэдэгдсэн Хариулах
    • зоригт 2016-03-03 10:43:00
      эрчим хүч, сангийн яам 2-т байхдаа их мөнгө завшсан даа хөөрхий, нилээд хөрөгөжсөн шүү
      103.57.94.217
      Мэдэгдсэн Хариулах
  • би 2016-03-03 09:11:07
    Харин сонгох шалтгааан нь олон юс биш үү кк
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ хүнийг дэмждэг шүү 2016-03-03 08:31:25
    улс орныг энэ байдлаар цааш явбал хүнд байдалд орно гэдгийг Хүрэлбаатар 2013 онд АН-д сануулж байсан. Энэ хүний зөвлөгөөг мангар АН аваагүй
    150.129.142.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүжий 2016-03-03 08:13:49
    Энэ нөхөр одоогийн Шивээ-Овоогийн 3600*3 Мвт-ын том ДЦС-ыг нугаслахад оролцсон нөхөр дөө??? Түүнд зарцуулах 300 сая долларыг Б.Эрдэнэбатыг огцруулан өөр зүйлд з...
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
    • П 2016-03-03 08:15:25
      Эрдэнэбатыг огцруулж мөнгийг нь өөр зүйлд зарцуулахад их үүрэг гүйцэтгэсэн нөхөр дөө??? ЭХЯ-нд өөр юу ч хийгээгүй нөхөр???
      202.179.11.94
      Мэдэгдсэн Хариулах
  • руу явуул 2016-03-03 07:54:14
    мэдлэгтэй байгаад байдаг юм бол элдэв зөвлөх туслахаар яадаг юм. гуйж б ө г с долоож байж сонгогдож гарчаад их л бурхан болчихсон юм шиг байх юм. бурханы орон...
    150.129.140.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-03-03 06:32:28
    Энэ нахрөөс гадна өмнөх сонгуулиас өмнө баруун аймгуудын бүх тендерийг авч байсан Ховд,Говьалтай, Увсаас сонгогдсон гишүүдийг бүгдийг нь сонгох хэрэггүй
    103.57.94.164
    Мэдэгдсэн Хариулах